​Ерөнхийлөгчид итгэл үл хүлээлгэх мөрдөн байцаалт шат ахиж байна

2019-10-06 16:51:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Ардчилсан намаас эзэн мэдсэн Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхим “утсаар ярьсан” хэргийн улмаас ерөнхийлөгч Д.Трампт чиглүүлэн итгэл үл хүлээлгэх мөрдөн байцаалт хийж эхэлснээс хойш тус танхимын дэргэдэх холбогдох хороо Цагаан ордон, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Д.Трампийн хувийн хуульч Рудольф Жулианид дуудлага өгч, тэднийг холбогдох баримт бичгийг тушаан мөрдөн байцаалтыг дагахыг шаардсан байна. Гэтэл Цагаан ордон зэрэг талд мөрдөн байцаалтыг дагах байр суурь харагдахгүй бөгөөд хоёр талын зөрчил маргаан улам шат өгсөж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, мөрдөн байцаалт гүнзгийрэхийг дагалдан Цагаан ордон болон Ардчилсан нам хоорондын зөрчил болон тэмцэл улам ширүүсэж, Д.Трамп засаг хэрэгжүүлэх, Конгрессын хоёр танхимын харилцаа, ирэх онд болох их сонгуулийн байдал, түүнчлэн Америкийн маш олон гадаад харилцаанд адил бус хэмжээний нөлөө үүсгэх болно гэжээ.

Өдгөө Америкийн нийгэм нийт, Д.Трампт чиглүүлэн итгэл үл хүлээлгэх мөрдөн байцаалт хийж буй нь нэг зүйлийн улс төрийн шийдвэр бөгөөд хууль тогтоолын бус шийдвэр гэж үзэж байна. Гэтэл, итгэл үл хүлээлгэх мөрдөн байцаалтаас бий болсон улс төрийн нөлөө тусгалыг үл тоомсорлож болохгүй юм. Юуны түрүүнд Д.Трампын засгийн газар нэн олон харш саадад учрах болно. Дараа нь, Цагаан ордон болон Конгрессын Ардчилсан намын хамтын ажиллагааны орон зай хумигдах болно. Үүнээс гадна, итгэл үл хүлээлгэх мөрдөн байцаалт нь ирэх оны их сонгуульд шинэ өөрчлөлт бий болгох нь зайлшгүй юм.

Их уншсан

холбоотой мэдээ