Ши Жиньпин өндөр настнуудад баярын мэндчилгээ дэвшүүлэв

2019-10-07 15:41:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 6-нд, Хятадын үндэсний настнаа хүндлэх уламжлалт баяр тохиож буйд холбогдуулан, дарга Ши Жиньпин Макаогийн хорооллуудын холбооны Өндөр настай албан журмын ажилтнуудын хэсгийн 30 настанд хариу захиа илгээж, халуун мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн бөгөөд бүх Хятадын настан буурлууддаа баярын мэндчилгээ, урт наслан удаан жаргах өлзийтэй ерөөлийг дэвшүүлсэн юм.

Ши Жиньпин хариу захиандаа: та бүхний захиаг хүлээж аваад, 10 жилийн өмнө та бүхэнтэй Макаод уулзсанаа эргэн саналаа. Мөн та бүхэн маань тэтгэвэртээ суусны дараа албан журмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, баяр баясгалантай аж төрөн амьдарч буйг олж мэдээд маш их баяртай байна гэжээ.

Тэрээр: та нар маань БНХАУ-тай зэрэг өссөн хүмүүсийн хувиар эх орны хэдэн арван жилийн хөгжил, Макаогийн “нэг орон хоёр систем”-ийн бодлогын амжилттай хэрэгжилтийг нүд дүрэн харж байна. Та нар маань эх орноороо бахархаж байгаа сэтгэлээ илэрхийлсэн. Энэ нь мөн Макаогийн бүх ахан дүүсийн сэтгэлийн үг гэдэгт би итгэл дүүрэн байна. Та нар маань өтлөө насаа улам утга төгөлдөр эдлэн, залуу үеийнхэндээ Макаогийн өөрчлөлт хөгжлийн замналыг түлхүү ярьж, тэдэнд эх орон нутаг усаа хайрлах сэтгэлгээг төлөвшүүлэн, Гуандүн, Макао, Хонконгийн их булангийн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, Макаог улам үзэсгэлэнтэй бүтээн байгуулахад нь урам сэтгэл хайрлахыг хүсэж байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ