Ши Жиньпин Европын 6 оронтой дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд баяр хүргэжээ

2019-10-07 18:54:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 10-р сарын 4-нээс 7-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Болгар, Румын, Чех, Словак, Унгар, Польш 6 орны төрийн тэргүүн нартай харилцан баярын цахилгаан илгээж, Хятад улс болон уг 6 орон дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойд баяр хүргэсэн байна.

Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс 6 орны засгийн газар, ард түмэнд цогтой халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна. Ши Жиньпин хэлэхдээ, Болгар, Румын, Чех, Словак, Унгар, Польш 6 орон БНХАУ-ыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон орнууд юм. Дипломат харилцаа тогтоосон 70 жилийн турш, Хятад улс 6 оронтой харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх зарчмын дагуу хоёр талын харилцааг тасралтгүй хөгжүүлж, Хятад улс болон 6 орны ард түмэнд бодит ашиг хүртээсэн байна. Одоо хоёр талын дээд давхаргын хэлхээ холбоо нягт байж, олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа баялаг амжилт олж, хүмүүнлэгийн солилцоо баялаг байгууллагатай байна. Шинэ эрин үед Хятад улс болон 6 орны харилцаа нэн өргөн уудам хэтийн төлөвтэй байна. Би 6 оронтой харилцаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, 6 орны төрийн тэргүүн нартай хамт дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойгоор шинэ гараа болгон “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулан Хятад-Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны боломжийг сайтар ашиглан уламжлалт найрамдал хамтын ажиллагааны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

6 орны төрийн тэргүүн нар илэрхийлэхдээ, 70 жилийн турш, талууд болон Хятад улсын хоёр талын харилцаа цаг үе болон олон улсын үйл хэргийн өөрчлөлтийг даван гарч ихээхэн хөгжилтэй болж баялаг амжилт олсон байна. Хятад улсын орчин үеийн байгуулалт болон Хятадын мөрөөдлөө биелүүлэх үйл явцад гялалзсан амжилт олныг 6 орон өндрөөр үнэлж, Хятад улстай харилцаа хөгжүүлэхээ дээд хэмжээнд чухалчилж, уламжлалт найрамдлаа нандигнан үзэж, Хятад улстай хоёр талын солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ч 6 орны ерөнхий сайд нартай харилцан баярын цахилгаан илгээжээ.

Их уншсан

холбоотой мэдээ