ХТРТ, Жэжян мужийн иж бүрэн гүнзгий хамтын ажиллагаа

2019-10-08 16:52:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


10-нд, ХТРТ, Жэжян мужийн захиргаа стратегийн гүнзгий хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр талаараа бичил видео бичлэгийн үндэсний зэрэглэлийн бааз байгуулахыг ахиулах бөгөөд Ханжөү хотноо зохиогдох Азийн спортын наадам зэрэг томоохон төслүүдэд хамтран ажиллахаар болсон байна.

Хятадын суртал ухуулгын яамны дэд дарга, ХТРТ-ийн дарга Шэнь Хайшюн, ХКН-ын Жэжян мужийн хорооны дэд дарга, мужийн дарга Юань Жяжюнь, ХКН-ын Жэжян мужийн хорооны байнгын гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Жү Гүөшянь, ХКН-ын Жэжян мужийн хорооны байнгын гишүүн, ХКН-ын Ханжөү хотын хорооны дарга Жөү Жянюн, Жэжян мужийн дэд дарга Чэн Юечүн нар гэрээ байгуулах арга хэмжээнд оролцов.

Шэнь Хайшюн хуралд тавьсан илтгэлдээ: БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх энэ удаагийн суртал ухуулгын ажлын явцад ХТРТ сурталчилгааны нэгдсэн журмын давуугаа бүрэн ашиглаж, амжилттай ажилласныг удирдлага үнэлж, олон нийт магтан сайшааж байна. Энэ удаа Жэжян мужтай стратегийн хамтын ажиллагаа өрнүүлж буй нь ХТРТ-ийн зүгээс стратегийн байрлуулалтаа сайжруулан, чансаатай хөгжлөө ахиулах бодит үйл ажиллагаа болох юм. Гол болох хэвлэлийн байгууллагын чадавхыг бадруулан, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчлэх үр ашигтай арга замыг хайж байгаа энэхүү үйл ажиллагаа Жэжян мужийн өөрчлөлт хөгжилд түлхэц болох нь гарцаагүй юм гэжээ.

Юань Жяжюнь: Жэжян муж, ХТРТ-ийн гүнзгий хамтын ажиллагаа бол “Соёлт Жэжян” брендийг цогцлоох чухал арга хэмжээ юм.

Жөү Жянюн: бичил видео бичлэгийн үндэсний олон нийтийн үйлчилгээний шилдэг тавцанг бүтээн байгуулахыг түргэтгэнэ.







Их уншсан

холбоотой мэдээ