Хайрлаж байна гэдэг нь бардам байж болно гэсэн үг биш

2019-10-08 17:08:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын Хьюстон Рокетс багийн ерөнхий менежер Дэрил Морей твиттерт жиргэж зураг байрлуулсан нь Хонконгийн хэт даврагч этгээдийн уриа лоозон байсан юм. Үүний дараа Хятадын Сагсан бөмбөгийн холбоо хариу болгож, уг клубтэй солилцоо хамтын ажиллагаагаа түр зогсоох шийдвэр гаргажээ. Хятадын үндэсний телевиз ч Хьюстон Рокетс багийн оролцсон тоглолтыг дахин цацахаа больсон байна. Хятадын олон ивээн тэтгэгчид болон бизнесийн түншүүд ч Хьюстон Рокетс багтай хамтын ажиллагаагаа тасалдуулахыг мэдэгдэж, зарим сайтууд Хьюстон Рокетс багтай холбоотой бичээс үлдэх орон зайг хаасан байна. Хятадын том том сайтууд ч хариу тусгал гаргасан байна. Хятадын Тэн Шүнь /Tencent/ ч Хьюстон Рокетс багтай холбоотой онлайн шууд нэвтрүүлэг болон мэдээллээ түр зогсоосон байна. Тао Бао, Жин Дүн зэрэг цахим бизнесийн тавцан ч “Хьюстон Рокетс баг”-тай холбоотой бүтээгдэхүүнийг худалдахаа больсон байна.

АНУ-ын зарим хүмүүс Дэрил Морейгийн твиттерт жиргэсэн зүйлийг “үг ярианы эрх чөлөө” шошгоо хадахаар чармайж байна. АНУ-ын Үндэсний Сагсан бөмбөгийн холбооны /NBA/ ерөнхийлөгч Адам Силвер хэлэхдээ, NBA-гийн үнэт зүйлсийн тухай үзэлт Морейгийн өөрийн саналаа илэрхийлэхийг дэмжинэ гэжээ. АНУ-ын зарим хүмүүс бас твиттерээр NBA-д Хятад улс хэрэггүй, Хятад улсад NBA хэрэгтэй гэж дур зоригоор хэлсэн байна. Морейгийн байр суурь Хятадын сагсан бөмбөг сонирхогчдыг хохироож, Хьюстон Рокетс багийн байр суурь Хятадын ард иргэдэд халдсан байна.

2002 онд Хятад хүмүүс Яао Мин АНУ-ын Сагсан бөмбөгийн холбооны Хьюстон Рокетс багт тоглож байснаар бахархаж Хьюстон Рокетс багт хайртай болсон юм. 2019 онд Хятадын ард түмэн Морейгийн үг ярианаас болж Хьюстон Рокетс багийг орхиж, NBA-г орхиж болох юм. Эдгээр үйл хэргийг логик нэгэн адил юм, Хятад хүмүүс эх орондоо хайртай байдаг. Хятад хүмүүс ямарваа хүний Хонконгийн асуудлаар хар цагааныг тонгоруулан гар дүрэхийг зөвшөөрөхгүй юм.

Хятад улс NBA-гээс салж чадахгүй биш, харин NBA Хятад улсаас салж чадахгүй юм. Өнгөрсөн улирлын NBA-гийн тэмцээнийг Хятадын 640 сая хүн сонирхож, Хятадын нийгмийн сүлжээн дээр 144 сая дагагчтай битгий мартаарай. Хятадын зах зээлд NBA-гийн үнэ 4.2 тэрбум ам доллароор үнэлэгдэж байдаг.

Хайрлаж байна гэдэг нь бардам байж болно гэсэн үг биш гэдгийг Хьюстон Рокетс багт сануулж байна. Дээрх тоо баримтыг судалж, Морейг хэрхэн шийтгэхээ нарийн тунгаан бодоорой.

Их уншсан

холбоотой мэдээ