ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн төвийн Африкийн хэлтсийн дарга Мукара

2019-10-08 18:07:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ын мэдээ: эрхэм сонсогчдоо, энэ жил бол БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой мөн. Сүүлийн өдрүүдэд, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн төвийн Африкийн хэлтсийн дарга Мукара ХТРТ-д ярилцлага өгч, өөрийн хятад удам болон Хятадын тухай танилцуулсан байна.

Тэрээр энэ оны 6-р сард, Парист болсон ЮНЕСКО-гийн Хятад-Африкийн дэлхийн өвийн чадавхын бүтээн байгуулалт ба хамтын ажиллагааны форумыг Хятад, Англи, Франц 3 хэлээр ярьж даргалжээ. Африкаас ирсэн нэгэн албаны хүн Хятад хэлийг яаж ингэж хэлж чадаж байгаа вэ? Уул нь тэрээр Хятад удам гаралтай байсан ажээ, түүний гэр бүлийн нэгэн ахмад нь Макаогаас ирсэн Хятад хүн, үүний улмаар тэрээр Хятад цусан удамтай болжээ. Түүх соёл ч түүнийг Хятадтай маш ойр дотно болгожээ.

“Манай Бүгд найрамдах Конго улс бол Африк тивийн анхдагч социалист улс юм. Намайг төрөх үед гэхэд л Хятадын соёл маш нэр нөлөөтэй байсан. Манай улсын эмнэлэгт маш олон Хятад эмч нар байдаг. Бага байхад өвдвөл Хятад эмчид аваачдаг байсан бөгөөд тухайн үед лавтай эдгэрнэ гэж боддог байсан юм. Би дунд сургуулиа дүүргэсний дараа гадаадад сурахаар болсон. Гурван сонголт байсан, Францад очиж математик сурах, уулын Зөвлөлтөд очиж барилгын мэргэжил сурах, бас нэг нь Хятад улсад очиж ус ашиглалтын талаар сурах эдгээр юм. Би тэгээд Хятад улсад очсон юм.”

1987 онд Эдмонд Моукала Хятад улсад ойр дотно сэтгэлгээтэй байдаг тул Бээжинд очиж сурахаар явсан юм. Тухайн үеийн Бээжин түүнд гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ.

“Бид Бээжингийн нисэх онгоцны буудалд газардаж, нисэх онгоцны буудлын хаалгаар гармагц тэр үед балаар ямар нислэг ирсэн, ямар нислэг нисэхээр байгааг тэмдэглэдэг байсан бөгөөд цахим самбар гэж байгаагүй. Гадаа морьтой, бас нэгэн шар өнгийн автобустай. Тэр үед гуравдугаар тойрог зам байхгүй, хоёрдугаар тойрог зам байсан, хурдны зам мөн байгаагүй юм. Одоогийнхоос их хоцрогдонгуй байсан. Гэтэл нэг зүйл нь гэвэл, хүмүүсийн чадвар маш хүчирхэг, үзэл санаа нь маш хүчирхэг, дотоод сэтгэлээсээ өөрийн соёл, уламжлалаараа бахархдаг байсан юм. Би мэдлэг сурахаар ирсэн, хүн болохыг сурахаар ирсэн гэж ч хэлж болно, яагаад эдгээр хүмүүс яагаад ийм байдгийг харахаар ирсэн юм.”

Едмонд Моукала Хятад улсад хятад хэл болон усан ашиглалтын инженерийн мэргэжлээр сурсан юм. Хятад улс Хөх мөрний гурван хавцлын хашлагыг барьж байсан үед ЮНЕСКО орон нутгийн соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах талаар багагүй тусламж үзүүлсэн юм. Хятад хэлтэй дэрээ усан ашиглалтыг сайн ойлгодог Моукала ЮНЕСКО-д элсэн ажилласан ба Бээжин дэх хэрэг эрхлэх газарт 11 жилийн алба хаажээ. Өдгөө ЮНЕСКО-гийн Парис дахь төв байранд эргэн очиж ажилласан боловч Хятад улсын хөгжилд анхаарал хандуулсаар юм.

“30 жилийн өмнө Хятад улс хаашаа замнахыг хэн ч мэдэхгүй байсан. Өнөөдөр харин эргээд харахад би Хятад улсын хөгжилд гайхширч байна. Ирээдүйд нь итгэлтэй байна.”

Хятад улсад сурч байсан дурсамжаа одоогийн өөрчлөлттэй харьцуулаад Моукала Хятад улс яагаад өнөөдрийн амжилтад хүрсэн тухай бодох болжээ. Тэрээр: Хятад улс хөгжлийн замналдаа түүх соёлоо ямагт баримталдаг нь хамгийн чухал шалгаан гэж үздэг бөгөөд Африкийн орнууд Хятад улсын хөгжлийн туршлагаас суралцах зүйл олон бий гэжээ.

“Өөрийн уламжлалт соёлоо хүлээн зөвшөөрч, хүндэтгэн дээдлэхгүй юм бол бид хөгжиж чадахгүй. Яагаад гэвэл бид өөрийн хөгжлийн өвөрмөц онцлог байхдаа л гадаадад нэвтэрдэг. Хятад улсаас сурсан анхны хичээл маань энэ. Тэгэхээр Хятадад сурч байсан үеэсээ Хятад улс одоо, маргааш хөгжихгүй магадлалтай боловч хэзээ нэг өдөр лавтай хөгжинө гэдэгт би итгэлтэй байсан юм. Гэхдээ Хятадын хөгжил Америктай адилгүй, Европтой ч адилгүй. Дэн Шяпины хэлсэн мэт тэрээр Европт очиж суралцаж, олон улс оронд очиж суралцдаг хэдий ч юуны өмнө эх орныхоо үндсэн зүйлээ сайтар бүтээн байгуулсан урьдач нөхцөлд бусад газраас сурсан сайн зүйлийг нэмж болно. Өөрөө хаанаас ирсэн, хаана хүрэх, хэн гэдгээ танихгүйгээр гаднын юмыг дур зоригоороо оруулах юм бол өөрийнхөө эвдэх болно. ”

Хятад улсын ирээдүйн хөгжилтэй холбогдуулан Моукала “Бүс ба зам” санаачилгыг онцгойлон дурсан юм. Тэрээр энэ санаачилга Хятадыг үргэлжлэн хөгжүүлэх төдийгүй дэлхийн бусад бус нутгийн тогтвортой байдал, хөгжилд ч ашигтай бөгөөд НҮБ-ын зорилготой ижил юм гэж байлаа:

“НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны хувьд Хятад улс Хятад улсдаа ашигтай төдийгүй бусад улс оронд ч ашигтай дэлхийн чанартай төсөл хэрэгжүүлж буй цорын ганц орон юм. Нэг ч хүнийг хоцроохгүй гэж НҮБ хэлдэг. Ши Жиньпин дарга ч ингэж хэлсэн юм. “Бүс ба зам” бол холыг бодсон хэтийн төлөв, олон хүмүүст итгэл хүсэл төрүүлсэн төдийгүй хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хичээлийг бидэнд заасан. Бид харилцан нягт холбоотой юм. Яг энэ үзэл баримтлал дэлхий дахин, олон улсын хамтын нийгэмлэгт хүсэл эрмэлзэл олгосон, бид улам сайн сайхан дэлхий ертөнцийн төлөө зүтгэж байгаа юм. ”

Их уншсан

холбоотой мэдээ