Ши Жиньпин Имран Хантай уулзав

2019-10-09 16:37:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

9-нд Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Пакистаны ерөнхий сайд Имран Хантай уулзахдаа: Хятад, Пакистан хоёр бол үүрд хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны цорын ганц түнш мөн. Олон улсын болон бүс нутгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Пакистаны найрамдал бат бөх байдаг. Хятад Пакистаны хамтын ажиллагаа үргэлж эрч хүчтэй, тасралтгүй гүнзгийрч байдаг хэмээн цохон тэмдэглэжээ.

Ши Жиньпин: БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Бид ойн баярыг өргөн хүрээнд зохион байгууллаа. 1.4 тэрбум хүн ард урьд байгаагүй эв санаа нэгтэй байж, эх оронч үзлээ эрчимжүүлэн, аливаа бэрхшээлийг даван туулж Хятадын онцлогтой социализмын замаар замнах, өөрийн үйл хэргээ сайтар хийх, дэлхийн үндэстнүүдийн эгнээнд бат зогсох итгэл, шийдвэр зоригийг бэхжүүллээ. Пакистаны найз нар Хятадын хамгийн хүнд үед харамгүй тусламж үзүүлж байсан юм. Хятад улс Пакистаны улам хөгжих үйлсэд үнэнчээр туслахад бэлэн байна. Хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоогоо улам нягтруулж, стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлэн, том чухал асуудлаар цаг тухайд нь байр сууриа зохицуулах хэрэгтэй. Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг өндөр стандартын дагуу хийж, эрчим хүч, зам харилцааны дэд бүтцийн тоног төхөөрөмж, аж үйлдвэрийн парк, ардын амьдралд холбоотой төслүүдийг сайтар хэрэгжүүлж, тус хонгилыг “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын үлгэр жишээ төсөл болгох хэрэгтэй. Пакистаны талын терроризмд цохилт өгч буй хүчин чармайлтыг Хятадын тал сайшааж дэмжих болно. Хятад, Пакистан хоёр тал НҮБ, ШХАБ зэрэг олон талт механизмын хүрээнд хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах болно гэжээ.

Имран Хан БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргээд: Хятад улс хөгжиж асар их амжилтад хүрлээ. Хятад улсын дотнын найзын хувьд Пакистан чин сэтгэлээсээ баярлаж байна. Хятад улс зарчим, шударга ёсыг баримталж Пакистаныг эрс дэмжиж, харамгүй тусламж үзүүлж байдагт талархаж байна. Хятад бол Пакистаны үүрд хувиршгүй, стратегийн хамтын ажиллагааны түнш мөн. Пакистан, Хятадын найрамдлыг ард олон сайшаадаг. Хятадын талтай хэлхээ холбоо, зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг ахиулан, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах үлгэр жишээ болгоход Пакистаны тал бэлэн байна. Пакистаны тал терроризмын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ