"Түвдийн жаран" гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатарт болов

2019-10-11 09:46:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 10-нд, 10 хоног үргэлжлэх "Түвдийн жаран гэрэл зургийн үзэсгэлэн" Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Төв галерейд нээгдэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин нээлтийн ёслолд хэлэхдээ, саяхан Монгол улсын хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл болон судлаачдаар бүрдсэн төлөөлөгчдийн баг Хятадын ТӨЗО-той танилцаж, тэд зургийн аппаратаараа тэндэхийн хөгжил өөрчлөлтийг дүржлүүлэн үлдээжээ. Монголчуудад Хятадын Түвд нутгийг илүү бодит, бүх талаар танилцуулахын тулд төлөөлөгчдийн багийн гишүүд Монголдоо буцаж ирсний дараа фото зурагнуудаа эмхэтгэн, аялалын тэмдэглэлээ ном болгон хэвлэж, Түвд нутагтай танилцах сонирхолтой хүмүүст фото зураг, тайлбар танилцуулгатайгаар аяны богцоо задлахыг зорьсон байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгээр энэ оны 9-р сард 8 хүнээр бүрдсэн Монгол улсын төлөөлөгчдийн баг Хятадын ТӨЗО-ны Лхас, Нянчи зэрэг газруудтай танилцан сурвалжлага хийжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд сэтгүүлдчийн авсан Түвдийн хөгжил цэцэглэлт, ардын зан заншил, түүх соёлын тухай 40 гаруй гэрэл зургийг оруулжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ