Ши Жиньпин Моди нар уулзав

Д.Хүчитбаатар 2019-10-12 09:32:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар 11-нд Ченнайд уулзлаа.

Ши Жиньпин: Өнгөрсөн жил ерөнхий сайд тантай Үхань хотод уулзаж, хоёр орны харилцааг хөгжлийн шинэ эринд оруулсан билээ. Хятад, Энэтхэг хэдэн мянган жилийн түүх соёлтой улс, үргэлж солилцоо өрнүүлж, харилцан туршлага судалж ирсэн түүхтэй. Хоёр орны ахмад үеийнхэн саад бэрхшээлийг даван туулж, өргөн хүрээнд солилцоо өрнүүлэн, уран зохиол, урлаг, философи, шашны хөгжлийг ахиулж, хамтдаа ашиг тусыг нь хүртсэн байдаг. Хятад, Энэтхэгийн хүмүүнлэгийн солилцоо маш өргөн боломжтой. Хоёр тал ирэх жил тохиох Хятад-Энэтхэг дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн боломжийг ашиглан өргөн хүрээнд, улам гүн давхаргад хүмүүнлэгийн солилцоо өрнүүлж, өөр өөр соёл хоорондын солилцоог хамтдаа ахиулж, хоёр орны харилцааны хөгжлийг тогтвортой хөдөлгөх хүчнээр сэлбэж, Азийн соёл иргэншлийн шинэ амжилтыг үргэлжлэн бичих ёстой гэжээ.

Моди: Та бидний одоо харж буй эртний сүм хийд бол Энэтхэгийн соёлын чухал төв, барилгын содон төлөөлөл юм. Мөн Энэтхэг, Хятад хоёр орны үндэстэн дамнасан соёл иргэншлийн хэдэн зууны солилцоог гэрчилж байна. Хэдэн мянган жилийн хөгжлөөр манай хоёр орон нэгэнт шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн чухал цогц болсон тул солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр орны хөгжилд маш чухал ач холбогдолтой төдийгүй, мөн дэлхийн хөгжил дэвшлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэтхэг, Хятадын эртний түүх соёл маш гүн зузаан агуулгатай, түүнд агуулж буй оюун ухаан өнөөгийн дэлхий ертөнцийн төрөл бүрийн өрсөлдөөн солилтыг зохицуулах чухал арга зам болж болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ