Адил талаа нэгтгэн байж асуудлыг зохицуулж чадна

Д.Хүчитбаатар 2019-10-12 09:55:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд түвшний шинэ ээлжийн зөвшилцөл орон нутгийн цагаар 11-нд Вашингтонд дууссантай холбогдуулж, ХТРТ 12-нд “Адил талаа нэгтгэн, ялгаагаа хойш тавьж байж, асуудлыг ажил хэрэгчээр шийдвэрлэж чадна” сэдэвт тоймчийн өгүүлэл нийтэлжээ.

Өгүүлэлд, шинэ ээлжийн хэлэлцээ бодит ахиц гаргаж, дараа дараагийн зөвшилцлийн хөтөлбөрт холбогдуулж тохируулга хийлээ. Энэ удаагийн зөвшилцлийн явцад хоёр тал ажил хэрэгч байр сууриар адил талаа нэгтэн ялгаатай талаахойш тавьж, худалдааны маргааныг шат ахиулахаас зайлсхийх ухаалаг сонголт хийсэн. Хятад, Америк хоёр орон хамтран ажиллавал аль алиндаа ашигтай, харин сөргөлдвөл хоёулаа хохирно. Тиймээс ухаалаг тэвчээртэй байж, зөвшилцөл, хамтын ажиллагаагаар асуудлыг зохицуулахад Хятадын тал бэлэн, гэвч зарчмын чанартай том чухал асуудлаар яасан ч буулт хийхгүй. Нөхцөл байдал хэрхэхээс үл хамааран Хятад улс өөрчлөлтөө тасралтгүй гүнзгийрүүлж, нээлттэй байдлаа тэлж, эдийн засгийнхаа чансаатай хөгжлийг биелүүлэх замаар төрөл бүрийн тогтвортой, төсөөлшгүй нөхцөл байдлыг зохицуулна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ