"Бүс ба зам" түүх соёлын гэрэл зургийн үзэсгэлэнд Бээжинд нээгдэв

2019-10-12 16:35:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: 10-р сарын 11-нд, 2019 "Бүс ба зам" түүх соёлын гэрэл зургийн үзэсгэлэн Бээжингийн хааны ордны музейд нээгдэж, 100 гаруй сонгодог гэрэл зургийн бүтээл үзэгчидтэй золголоо.

Улаан хэрэм дагуулан урласан уул хэлбэрт самбарт бичсэн тайлбарт бүхий гэрэл зурагтай танилцан тойрч явах нь эгээ л уул усаар аялах мэт аж. "Бүс ба зам" дагуу орон, бүс нутгийн хүмүүнлэг, түүх, соёлын өв зэргийг харуулсан 100 гаруй бүтээлийг таван хэсэгт хуваан танилцуулжээ.

Зохион байгуулагч тал танилцуулахдаа, фото зураг хэмээх энэхүү шууд хүрэх урлагийн хэлбэрээр янз бүрийн соёл иргэншил, бүс нутгийн соёлыг тусган, тухайн бүсийн үндэстний онцлог бүхий урлагт хайлт хийж, хүмүүсийн "Бүс ба зам" дагуух онцлог бүхий үзэмж, дурсгалуудын тухай анхаарлыг сэргээж, цаашлаад соёлын харилцан ойлголцол, солилцоог дэмжих зорилготой гэжээ.

Энэ удаагийн үзэсгэлэн 10-р сарын 27 хүртэл үргэлжилж, үзэгчид хааны ондны музейд нэвтрэх тасалбараараа уг үзэглэнтэй танилцах боломжтой.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ