Ши Жиньпин Балба улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлэв

2019-10-13 09:40:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 12-ны өдөр тусгай онгоцоор Катмандуд хүрч, Балба улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлэв.

Орон нутгийн цагаар 16 цаг 55 минутад тусгай онгоц Катманду хотын Трибхуваны олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, Балбын ерөнхийлөгч, хатагтай Бхандари охинтойгоо хамт Ши Жиньпин даргыг угтан авсан байна.

Бхандари ерөнхийлөгч нисэх онгоцны буудалд Ши Жиньпин даргад зориулан үндэстний онцлогтой угтан авах ёслол хийж, Балбын ерөнхийлөгчийн орлогч Пун, ерөнхий сайд Оли, Холбооны парламентын дарга Тимилсина болон Катмандуд хотын засгийн газрын гишүүд угтах ёслолд оролцов.

Ши Жиньпи дарга Хятадын ард түмний нэрийн өмнөөс Балбын ард түмэнд халуун дотнын мэндчилгээ болон ерөөл зөгнөл дэвшүүлэв. Тэрээр: Хятад, Балба бол уул усаараа холбогдсон өнө удаан найрамдалтай хөршүүд. Дипломат харилцаа тогтоосон 64 жилийн турш хоёр тал энх тайвнаар зэрэгцэн орших таван үндсэн зарчмыг мөрдөн, уламжлалт нөхөрлөлөө өвлөн залгамжилж, өөр өөр тогтолцоотой улс орон хоорондын болон том жижиг гүрэн хоорондын харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцсан үлгэр жишээ болж чадсан. Балбын удирдагчидтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахыг би хүсэн хүлээж байна. Энэ айлчлал маань Хятад, Балбын харилцааг хөгжүүлж, хоёр орны дэд бүтцийн холболтыг эрчимжүүлэн, хоёр ард түмэнд илүү их ач тус хүртээхийг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ