​Хятад улсын дарга Ши Жиньпин Балбын ерөнхийлөгчтэй уулзав

2019-10-13 10:41:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 12-ны өдөр Катмандуд Балбын ерөнхийлөгч Бхандаритай уулзаж, хоёр тал харилцан ашигтай, хамтран ажиллах үзэл баримтлалаар хөгжил цэцэглэлт болон эе найрамдлын төлөө стратегийн түншийн харилцааг тогтоож буйгаа зарлалаа.

Ши Жиньпин: Энэ оны 4-р сард Бээжинд хотноо Та намайг Балбад айлчлахыг урьсан. Өнөөдөр би таны оронд айлчилж ирлээ. Хятад, Балбын хооронд зөвхөн найрамдал, хамтын ажиллагаа л оршино гэх эрхэм хатагтай таны яриа үнэн. Өнөөдөр нисэх онгоцны буудал болон замын дагуу угтаж авч байгаа хүмүүсийн нүүрнээс би Балбын ард түмний чин сэтгэл, Хятадын ард түмнийг анд найзаа хэмээн хүндэлж байгааг мэдэрсэн. Хятад, Балбын ард түмэн эе найртай, бие биендээ хүндэтгэлтэй хандаж байгаа нь хөрш орны нөхөрлөлийн үлгэр жишээ юм. Энэ айлчлал Хятад, Балбын уламжлалт найрамдлыг хөгжүүлж, хоёр ард түмний хүлээлтийг биелүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна.

Хоёр тал Хятад, Балбын харилцааны улс төрийн үндэс суурийг бэхжүүлэн, хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг хоёр орны харилцааны урт хугацааны зорилго болгох ёстой. Балбын тал нэг Хятадын бодлогыг тууштай баримтлан, урт хугацааны турш Хятадын талыг дэмжсээр ирсэнд баяртай байна. Хятадын тал ч Балбын үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үргэлжлүүлэн дэмжиж, Балбын эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг, туслалцаа үзүүлсээр байх болно. Хоёр тал хамтын ажиллагааны иж бүрэн загварыг бий болгож, Гималайн нурууг дамнасан дэд бүтцийн бүрэн сүлжээний байгуулалтаа эрчимжүүлж, олон салбар дахь ойлголцоо, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх хэрэгтэй.

Бид саяхан БАХАУ байгуулагдсан 70 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэсэн. Энэ 70 жил бол ХКН Хятадын ард түмнийг удирдан Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлыг биелүүлэхийн төлөө хичээн зүтгэсэн 70 жил юм. Бид цаашид өөрчлөлтөө эрчимжүүлж, нээлттэй бодлогоо тэлж, чансаатай хөгжлөө ахиулах болно. Тогтвортой, нээлттэй, өндөр хөгжилтэй Хятад улс нь Балба болон дэлхийн нийтэд хөгжлийн боломж олгосоор байх болно гэжээ.

Бхандари Ши Жиньпин даргын айлчлалд талархаж буйгаа илэрхийлэн, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд дахин баяр хүргээд: Балба улс Хятадын хөгжлийн амжилт, туршлагаас суралцах хүсэлтэй байна. Хятадын ард түмэн ХКН-ын удирдлага дор Хятадын мөрөөдлийг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь Балба болон бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд ашигтай юм гэв.

Тэрээр хэлэхдээ: Хятад улсын дарга 23 жилийн дараа Балба улсад дахин айлчилж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм. Балба, Хятад хоёр орон стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоож буй нь хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлэн, харилцааны шинэ эрин үеийг эхлүүлж байна. Хятад улс олон жилийн турш туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэнд Балбын тал талархаж байна. Бид Хятадын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Хятад улсын эсрэг аливаа хүчин Балбын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. Балбын тал Хятад улсын эе найртай, багтаамжтай, хамтаар хөгжих гадаад бодлогыг сайшааж байна. Бид “Бүс ба зам”-ын байгуулалтад идэвхтэй оролцон, Гималайн нурууг дамнасан дэд бүтцийн бүрэн сүлжээний байгуулалтаа эрчимжүүлж, “Балба улсаа хөгжүүлж, Балбын ард түмнээ жаргалтай амьдруулах” зорилтоо эрхтэн биелүүлэхийг хүсэж байна гэжээ.



Их уншсан

холбоотой мэдээ