Цахим мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны 3 дахь уулзалт болов

2019-10-15 10:09:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Монголын цахим мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааны 3 дахь уулзалт энэ сарын 14-нд Тунляо хотноо боллоо. Уулзалтад ӨМӨЗО-ны засгийн газрынХэвлэл мэдээллийн алба, МСНЭ, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо зэрэг байгууллага, Хятадын Төв Радио Телевизийн Хятадын олон улсын онлайн монгол сайт, Синьхуа кирилл сайт, ӨМӨС-ны Солонго мэдээллийн төв, МҮСХНХ-ны гишүүн сайт Fact.mn, Zuv.mn, Amjilt.com зэрэг хоёр орны цахим мэдээллийн хэрэгсэл, ӨМ-ын аймаг хотуудын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцжээ.

Уулзалт ярилцлагаар нийгмийн сүлжээний сорилтыг даван туулах, интернет цахим орчинд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага солилцоо хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, хоёр орны ард иргэдийн хүсэл шаардлагыг хангасан үр өгөөжтэй мэдээллийг хамтран бэлтгэх, сэтгүүл зүйн курс дамжаа эрхлэн сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлж, хоёрорны ард иргэдийн ойлголцлыг бэхжүүлэх зэрэг талаар санал бодлоо солилцжээ.

Үүнээс гадна ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн алба МҮСХНХ-той хамтын ажиллагааны хэлэлцээр үзэглэж, Тунляо, Улаанхад хот, Алшаа аймаг зэрэг аймаг хотууд МУ-ын Хэнтий, Архангай, Баянхонгор аймагтай хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт газрын үсэг зурсан байна. (ХТРТ-ын сэтгүүлч Б.Болор мэдээлэв)


Их уншсан

холбоотой мэдээ