Зайрмаг болон хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн яармаг нээгдэв

2019-10-15 14:54:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

14-нд Тяньжинь хотноо Хятадын зайрмаг болон хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 22-р яармагнээгдэв. Зайрмагийн салбар дахь гадаад дотоодын алдартай брэнд, тэргүүлэх аж ахуйн нэгж, хангамж үйлчилгээний компани зэрэг400 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчидТяньжиньд цугларч, Итали, Герман, Орос зэрэг 50 гаруй орны мэргэжлийн 1000 гаруй худалдаачин яармагт оролцон бүтээгдэхүүн худалдан авч, хамтран ажиллах талаар зөвшилцжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ удаагийн яармагийн үзэсгэлэнгийн ерөнхий талбай 42 мянган ам дөрвөлжин метр, мэргэжлийн дэлгэн үзүүлэг солилцоо, танилцан зөвшилцөхөд тус дөхөм үзүүлэхийн төлөө, тусгай машин төхөөрөмж, түүхий эд, брэнд бүтээгдэхүүн, өндөр үнэтэй бүтээгдэхүүн, VIP үзэсгэлэнгийн талбай зэрэг 5 том гол сэдвийн ордноос бүрдэж, маш олон аж ахуйн нэгж өөрийн шинэ бүтээгдэхүүнээс танилцуулах тусгай талбай ажлуулсан байна. Үзэсгэлэнд оролцсон бүтээгдэхүүнд үйлдвэрлэлийн шугам, баглаа боодол, түүхий эд, хөлдөөх төхөөөрмж, ложистик, нөөцлөх төхөөрөмж, түргэн хөлдөөх машин зэрэг зайрмагийн үйлдвэрлэлийн бүх дамжлагын бүтээгдэхүүн багтсан байна.


Их уншсан

холбоотой мэдээ