Гуанжөүгийн яармаг нээгдэв

2019-10-16 11:10:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

126-р удаагийн Гуанжөүгийн яармаг 15-нд Гуанжөүгийн Пажөүгийн үзэсгэлэнгийн ордонд нээгдэж, 25 мянган компани нэгж оролцсон байна. Гадаад худалдааны хөгжлийн ээдрээ, өөрчлөлт ихтэй чиг хандлагад хандан, яармагт оролцсон Хятадын компани нэгжүүд бодит арга хэмжээ авч, гадаад худалдааны захиалгыг тогтворжуулсан байна.

Энэ удаагийн Гуанжөүгийн яармаг 1 сая 185 мянган ам дөрвөлжин метр талбайтай, дэлхийд цар хэмжээгээр хамгийн том худалдааны яармаг юм. Яармагийг гурван удаад хуваан дараалан зохион байгуулна. Эхний ээлжийн яармагт голдуу цахим электроник, гэр ахуйн цахилгаан бараа, гэрэлтүүлэг, автомашин ба сэлбэг, машин механизм, тоног төхөөрөмжийн хэрэгсэл, барилгын материал, химийн бодис, эрчим хүчний төрлийн бараа бүтээгдэхүүнийг үзүүлжээ. Яармагт дэлхийн олон газраас ирсэн худалдан авагч бизнес нэгжүүд хуран цуглаж, худалдааны хэлэлцээр хийж байлаа.

Гуанжөүгийн яармагийн албаны талын танилцуулснаар, энэ удаагийн Гуанжөүгийн яармагт 51 үзэсгэлэнгийн бүс төлөвлөж, 16 мянга гаруй зүйлийн бараа бүтээгдэхүүнийг үзүүлсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ