АНУ-ын Конгресс хуулийн төсөл баталсныг шүүмжлэв

2019-10-16 15:22:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 16-нд АНУ-ын Конгрессын бүгд хурлаар “Хонконгийн хүний эрх, ардчиллын тухай хуулийн төсөл” баталсантай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Конгресс орон нутгийн цагаар 15-нд “Хонконгийн хүний эрх, ардчиллын тухай хуулийн төсөл”-ийг хянан хэлэлцэж баталсан байна. Хятадын тал үүнийг хэрхэн үнэлж байна гэсэн сэтгүүлчийн асуултад Гэн Шуан хариулахдаа: Бид АНУ-ын Конгресс “Хонконгийн хүний эрх, ардчиллын тухай хуулийн төсөл”-ийг зориуд баталсныг эрс эсэргүүцэж байна гэжээ.

Тэрээр: Одоо Хонконгод тулгарч буй явдал үнэндээ хүний эрх, ардчиллын асуудал биш, харин хүчирхийллийг түргэн зогсоож, дэг журмыг сэргээн, хуулийн засаглалыг хамгаалах асуудал юм. АНУ-ын Конгресс үнэн худлыг хутган, хар цагааныг тонгоруулж, үймээн дэгдээгчид дэлгүүр пүүсийг шатаан, цагдаа нарын эсрэг халдах зэргээр хүнд ноцтой гэмт ажиллагаа явуулж буйг хүний эрх, ардчиллын асуудал хэмээж байгаа нь хоёрдмол стандарт хэрэгжүүлж буй хэрэг юм. Ийнхүү АНУ-ын зарим хүн хүний эрх, ардчиллын асуудлаар хэт хуурамч зан гаргаж, Хонконгийн хөгжил, тогтвортой байдлыг бусниулж, Хятад улсын хөгжлийг хориглох гэсэн хорон санаагаа бүрэн харууллаа. АНУ Хонконгод ч ашиг сонирхолтой байгаа юм. Хэрэв зарим хуулийн төслийг баталбал Хятадын ашиг сонирхлыг хохироох төдийгүй, Хятад, Америкийн харилцаа, Америкийн талын ашиг сонирхлыг ч ноцтой хохироох болно. Америкийн талын буруу шийдвэрт Хятадын тал зайлшгүй хариу арга хэмжээ авч өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа эрс хамгаалах болно гэжээ.

Хонконг бол Хятадынх, Хонконгийн асуудал бол Хятадын дотоод хэрэг юм. Хонконгийн асуудалд гаднын хүчин оролцохыг зөвшөөрөхгүй. Америкийн тал байдлыг зөв ойлгож, холбогдох хуулийн төслийг хянан хэлэлцэхээ даруй зогсоон, Хонконгийн үйл хэрэгт гар дүрэх, Хятадын дотоод хэрэгт оролцохоо даруй зогсоох хэрэгтэй гэж дахин цохон тэмдэглэж байна хэмээн Гэн Шуан хэлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ