Хужирлаг хөрсөнд тэсвэртэй усан тутарга судалж байна

Д.Хүчитбаатар 2019-10-16 16:00:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Инженерийн Академийн академич, эрлийзжүүлсэн усан тутарга судлалыннэрт эрдэмтэн Юань Лүнпин 15-нд Хятадын Чиндао хотод болсон “Ухаалаг хөдөө аж ахуйн олон улсын дээд хэмжээний 2-р форум”-д хэлэхдээ: “Манай судалгааны хамт олон хужирлаг хөрсөнд тэсвэртэй усан тутарга тарих ажлыг бүх талаар эхлүүлээд байна” гэжээ.

ХТРТ-ийн тоймд: Хятад улсад хамгийн анх хужирлаг хөрсөнд тэсвэртэй усан тутарга судалсан эрдэмтний хувьд Юань Лүнпин сүүлийн жилүүдэд судалгааны багаа ахалж хужирлаг хөрсийг сэргээх, хужирлаг хөрсөнд тэсвэртэй усан тутарга тарих талаар судалгаа хийж, орчин цагийн технологид түшиглэн хөрс, тариан талбайн дижитал менежментийн шинэ аргачлалыг нээж,амжилт гаргалаа. 16-нд тохиох “Дэлхийн үр тарианы өдөр”-ийн өмнөхөн, хужирлаг хөрсөнд тэсвэртэй усан тутарга тарих тухай судалгааны ажлыг бүх талаар эхлүүлсэнгэж тэрээр мэдэгдсэн нь холбогдох судалгааны ололт амжилтыг удахгүй практикт хэрэгжүүлнэ гэсэн үг. Энэ нь Хятад улсын хөдөө аж ахуйн технологийн тэргүүний туршлагыг дэлхий дахинтай хуваалцаж, дэлхийн үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой юм гэжээ.

Тоо баримтаас үзвэл, өдгөө дэлхийн хэмжээнд 820 хүн хоол хүнсний баталгаагүй байгаа нь нийт хүн амын 1/9-г эзэлж байна. Мөн хөрс шороо шимээ алдаж, олон газар нутаг хужирлаг болж байна. Зөвхөн Хятад улсаар жишээлэхэд ашиглаж болох хужирлаг газрын талбай 200 сая мү буюу 13 сая гаруй га-д хүрлээ. Хэрвээ жил бүр 0.07 га талбайгаас 300 килограмм ургац авбал бараг 100 сая гаруй хүний хоол хүнсний асуудлыг бүрэн шийдэж чадах юм.

Их уншсан

холбоотой мэдээ