Ши Жиньпин, Х.Баттулга нар харилцан баярын цахилгаан илгээв

2019-10-16 18:22:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 16-нд, Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга нар харилцан баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Монгол улс бол уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш, Монгол улс бол БНХАУ-тай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон орнуудын нэг юм. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн турш Хятад, Монгол хоёр орон найрсаг хамтын ажиллагааны чигийг баримтлан, найрсаг хөршийн хамтын ажиллагааны харилцааг гүнзгий хөгжүүлэн, хоёр орон, хоёр орны ард иргэдэд бодит үр өгөөжөө хүртээсэн юм. Ойрын жилүүдэд хоёр талын хамтын хүчин зүтгэлээр Хятад, Монголын харилцаа шинэ шат ахиж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн шинэ байдал бий боллоо. Миний бие Хятад, Монголын харилцааны хөгжлийг маш чухалд үзэж, Х.Баттулга ерөнхийлөгчийн хамт хүчин зүтгэж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор шинэ гараа болгон, шинэ ахиц дэвшил гаргахад бэлэн байна гэжээ.

Х.Баттулга баярын цахилгаандаа, Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэхүү чухал мөчид, хоёр тал 70 жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, цаашдын хамтын ажиллагааны талаар өндөр түвшинд ярилцаж, төлөвлөх болсонд Монголын тал баяртай байна. Өнөөгийн Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь олон салбарт амжилттай үр дүнд хүрч, хоёр орны ард иргэдийн ашиг сонирхолд бүрэн нийцэж, тус бүс нутгийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Миний бие Ши Жиньпин даргын хамт хүчин чармайлт гарган, хоёр орны найрсаг харилцаа болон олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян болон Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх нар харилцан баярын цахилгаан илгээв. Ли Кэчян баярын цахилгаандаа, шинэ нөхцөл байдалд Хятадын тал Монголын талтай хамт хоёр орны харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэн, хоёр орон болон хоёр орны ард иргэдэд илүү их хүртээмжтэй болгоно гэжээ. У.Хүрэлсүх баярын цахилгаандаа, Монголын тал Хятадын талтай хоёр орны харилцааг илүү баялаг болгож, хоёр талын олон улсын үйл хэргийн талаарх хамтын ажиллагааг бэхжүүлэн, хоёр орны иргэдийн найрсаг харилцааг хөгжүүлэх болно гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ