Ван И сайд Д.Цогтбаатар сайдад баярын цахилгаан илгээв
16-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт баярын цахилгаан илгээв.
Тэрээр баярын цахилгаандаа, БНХАУ болон Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан миний бие эрхэм та болон Монголын ард түмэнд баярын мэнд хүргэе. Хятад, Монгол улс бол уул усаараа залгаа найрсаг хөрш. Дипломат харилцаа тогтоосон 70 жилийн турш, Хятад, Монголын харилцаанд найрсаг хамтын ажиллагааны чигийг баримтлан, асар их ололт амжилтад хүрч, хоёр орон, хоёр орны иргэдэд чухал ашиг тусаа хүртээн, тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулсан юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа хөгжлийн шинэ замд орж, хоёр орны тэргүүн нар олон чухал нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Монголын харилцааг илүү хөгжүүлэхэд зүг чиг зааж, улс төрийн эрч хүч нэмсэн юм. Хятад, Монголын харилцаа түүхийн шинэ гараанд байж, үлэмж олон хөгжлийн боломж байгаа. Миний бие энэхүү найрсаг хамтын ажиллагааны харилцаа болон найрамдлыг нандигнаж, тантай хамт хоёр орны удирдагчдын хүрсэн чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн, Хятад, Монголын харилцааг илүү шинэ хөгжилд хүргэхэд бэлэн байна гэжээ.