Ли Жаньшү дарга Г.Занданшатар даргад баярын цахилгаан илгээв

2019-10-16 18:42:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт баярын цахилгаан илгээв.

Тэрээр баярын цахилгаандаа, БНХАУ болон Монгол Улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэ мөчид миний бие БХАТИХ-ын Байнгын хорооны нэрийн өмнөөс Монгол Улс болон Монгол Улсын ард түмэнд баярын мэнд дэвшүүлье. Хятад, Монгол улс бол найрсаг хөршүүд юм. Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн турш хоёр орны харилцаа асар ихээр хөгжиж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгий хөгжүүлж байна. Өнөөгийн Хятад, Монголын харилцаа түүхийн шинэ гараанд байгаа бөгөөд хөгжлийн алтан боломж тохиож байна. Миний бие тантай хамт хоёр орны хууль тогтоох байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, Хятад, Монголын харилцааг илүү шинэ хөгжилд хүргэхийг хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ