​Жарууд хошууны монгол үндэстний туршилтын бага сургууль

2019-10-17 16:54:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ сарын 14-нд Хятад, Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан "70 жилийн гэрч" сурвалжилгын баг Өвөр Монголын Тунляо хотын Жарууд хошуунд очиж, тус хошууны 40 шахам жилийн түүхтэй монгол үндэстний туршилтын бага сургуулийн ажил байдалтай танилцлаа.

1981 онд байгуулагдсан Жарууд хошууны монгол үндэстний туршилтын бага сургууль 240 гаруй багш ажилтан, 2400 гаруй сурагчтай, 1600 гаруй сурагч дотуур байранд амьдардаг. Сурагчдын тоогоороо Өвөр Монголын монгол бага сургуулиуд дундаа тэргүүлдэг тус сургууль хүүхдүүдэд мэдлэг эзэмшүүүлэхээс гадна тэдний дур сонирхол ур чадварыг хөгжүүлэхэд илүү анхаарч, морин хуур, Хорчин ардын дуу, дөрвөн чавхдаст хуур, уран хатгамал, Жарууд бар зураг зэрэг үндэстний өв соёлыг уламжилж байна. Тус сургуулийн тусгай ангийн нэг болох Жарууд бар зургийн анги 2006 онд байгуулагдсан, 10 гаруй жилийн турш хүүхдүүдийн бар зургийн олон бүтээл улсын уран зургийн томоохон уралдаан тэмцээнүүдэд шилдгээр шалгарч, Япон, Америк зэрэг гадаадын улс оронд ч үзэсгэлэнд орж байсан юм. Мөн дөрвөн чавхдаст хуурын ангийн хүүхдүүд Өвөр Монголыг төлөөлөн олон мужид тоглолт хийх сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явна. Тус сургууль МУ-ын Сүхбаатар аймгийн 58-р сургууль, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 9-р сургууль зэрэг МУ-ын сургуулиудтай найрсаг хамтын ажиллагааны харилцаа тогтоож, багш ажилтнаа харилцан томилж, туршлага солилцож байна. Жарууд хошууны монгол үндэстний туршилтын бага сургуулийн сурагчид, мөн сургуулийн захирал Ханшмаа манай сэтгүүлчид сурвалжлага өгсөн юм.

Сэтгүүлч Чинзоригт, Хасмөчир, Анхилам мэдээлэв

Их уншсан

холбоотой мэдээ