Гадаадын хөрөнгө оруулалт 6.5 хувиар нэмэгдэв

2019-10-18 10:28:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын ХЯ-ны 17-нд гаргасан тоо бүртгэлээс үзвэл, энэ оны 1-9 сард, Хятадын бодитоор ашигласан гадаад хөрөнгийн хэмжээ 683 тэрбум 210 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.5 хувиар нэмэгджээ. Дэвшилтэд технологийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт түргэн нэмэгдэж, өнгөрсөн оныхоос 39.8 хувиар өсөж, нийт өсөлтийн 30 хувийг эзэлж байна.

ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн: Дэвшилтэд технологийн салбарт бодитоор ашигласан гадаадын хөрөнгийн хэмжээ 74 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13.7 хувиар нэмэгдлээ. Үүнд эм бэлдмэл, эмчилгээний тоног төхөөрөмж тэрчлэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, электрон тэрчлэн холбооны тоноглолын үйлдвэрлэлийн гадаад хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс өссөн байна. Дээд шинэ технологийн үйлчилгээний салбарын гадаад хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 129 тэрбум 200 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 61.3 хувиар нэмэгдэв. Үүнд мэдээллийн үйлчилгээ, судалгаа дизайны үйлчилгээ, шинжлэх ухаан технологийн үр дүнг үйлчилгээнд нэвтрүүлэх гадаад хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн гэжээ.

Хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр газарт "Бүс ба зам"-ын улс орон, АСЕАН-ы орнуудын бодитоор оруулсан хөрөнгийн хэмжээ 14.9, 17.5 хувиар тус тус нэмэгджээ.


Их уншсан

холбоотой мэдээ