Үжэнь суурин

2019-10-23 16:19:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын эртний суурин Үжэний тухай урьд нь олонтаа танилцуулж байсан ч саяхан болж өнгөрсөн Дэлхийн интернетийн чуулга уулзалтаар тус суурин олны анхаарлыг дахин татлаа...

Үжэнь суурин

Хятадын хамгийн сүүлчийн

“Усан дээрх суурин”

Чулуун гүүр, ус урсах чимээ, вааран дээвэртэй байшин

Зургийн мэт уул усны дундах

Зүүдний мэт амар амгалан...

Хүмүүсийн хөлөөр мөлийсөн чулуун зам

Гүн гудамжны ажин түжин амьдрал

Гүүрэн дээр зогсоод чи эргэн тойрныг ширтэнэ

Эргэн тойрныг ширтэж буй хүмүүс чамайг шохоорхоно

Хаш сар цонхыг чинь гэрэлтүүлж

Харин чи бусдын зүүдийг гэрэлтүүлнэ.

Бянь Жылинь “Тасархай бадаг”

Голын долгио сарны гэрэлд гялалзаж,

Хөнгөн завь суурины дундуур хэсүүчилнэ

Хатуу хүйтэн чулуун гүүр хүртэл

Хайрлан санагалзах сэтгэлтэй мэт...

Амьдрал уг нь их л удаан байсан

Агт морь, тэрэг унаа, захиа шуудан бүгд удаан

Арайхийж ганцхан хүнийг л хайрлаж амжина

Мү Шинь “Удаан амьдралыг дурсахуй”

Өмнөд нутгийн үзэсгэлэн гоо гэж

Үжэнь сууриныг л хэлэх байх

Энэ бол нэр алдар нь дэлхийд түгсэн үзэмжит газар

Энэ бол өнгөрсөн, одоо сүлэлдэн тогтсон өвөрмөц нутаг

Хятадын өмнөд нутгийн эртний зургаан суурины нэг

7000 гаруй жилийн түүхтэй Үжэнь суурин

1300 гаруй жилийн түүхтэй барилга байшин

Шинэ төлөвлөгөөгөөрҮжэнь суурин

Эртний өнгө үзэсгэлэнгээ алдаагүй

Өнөөгийн хөг аясаас ч хоцроогүй

Хүмүүс нь эндээ аж төрж

Даавуу нэхэж, пүүс нээн,

Дарс нэрж, зочдоо угтана

Өмнөд нутгийн чийгтэй хүйтэн өдрүүдэд

Ганц аяга бүлээхэн нэрмэл

Алжаал тайлж, сэтгэлийг аргаднам.

Усаар холбогдсон суурин хийгээд Интернет сүлжээ

Дэлхийн Интернетийн чуулга уулзалтын байнгын “хаяг”

Интернетийн чуулга уулзалт болоогүй ч гэсэн

Энэ бол Үжэнь

Биднийтаньж мэддэг өнөөх Үжэнь

Харин Интернетийн чуулга уулзалт зохиогддог болсноор
Хэдийгээр Үжэнь хэвээрээ ч

Бидний мэдэхээс хавьгүй өөр Үжэнь болсон.

Усан дээрх суурины уламжлалт амьдрал

Ухаалаг, дэвшилтэт технологи

Энд л ирж уусан нэгдээд

Этгээд гайхалтай нийлбэр болжээ.

Мянган жилийн өмнө манай дэлхий ямар байсан бэ

Хариултыг нь та Үжэнь суурингаас олж магадгүй

Ирээдүйд манай амьдрал ямар болох вэ

Хариуг нь та Үжэнь суурингаас олж магадгүй

Эртний суурин олон ч

Үжэнь суурин ганцхан

Ганцхан Үжэнийг
Мянгантаа уншаад уйдахгүй


Их уншсан

холбоотой мэдээ