Хятад улс Азид анхны НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн авран туслах хоёр багтай болсон байна

2019-10-23 21:20:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 23-нд, Хятадын авран туслах баг, Хятадын олон улсын авран туслах баг НҮБ-ын авран туслах багын хянан шалгалтыг дамжин Хятад улсын Ази дахь анхны НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн авран туслах хоёр багтай болсон байна.

Мөн өдөр Бээжин хотноо явагдсан НҮБ-ын олон улсын авран туслах багийн далбаа хүлээлгэх ёслолд Хятадын онцгой байдлын удирдлагын яамны дэд сайд Жэн Гүөгуан, Хятадын засгийн газар үндэстэн дамнасан тусламжийн ажлыг маш чухалчлан үзсээр ирсэн бөгөөд олон улсын үүрэг хариуцлагаа хүлээсээр ирсэн юм, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн ажилд хувь нэмэр оруулахад үргэлж бэлэн байдаг юм. Онцгой байдлын удирдлагын яам байгуулах нь Хятад улсын онцгой байдлын удирдлагын салбарыг шинэчлэн хөгжүүлэх томоохон арга хэмжээ бөгөөд Хятад улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ илүү үр дүнтэй биелүүлж, олон улсын хүмүүнлэгийн үйл хэрэгт идэвхтэй оролцоход зохион байгуулалтын баталгаа өгсөн юм. Гамшгийн осол бол хүн төрөлхтний өмнө тулгардаг нийтлэг бэрхшээл бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлт шаарддаг юм. Азид анхны НҮБ-д хүлээн зөвшөөрөгдсөн авран туслах баг болсны хувьд Хятад улс НҮБ болон дэлхийн улс орнууд зэрэг олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, гамшиг, эрсдэлийг илүү үр дүнтэй бууруулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад илүү хүчин зүтгэл гаргах болно гэсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ