C919 загварын тав дахь нисэх онгоц анхны туршилтаа хийв

2019-10-25 10:53:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

C919 загварын том оврын зорчигч тээврийн 105 дугаарт нисэх онгоц 24-ний 10:00 цагт Шанхайн Пүдүний олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрч, 1 цаг 37 минут нисэж, туршилтын цэгүүд, нисэх онгоцны системд хийх эхний үйл ажиллагааны шалгалт өгсний дараа 11:37 цагт буцаж ирж газардан, анхны туршилтын ажлаа амжилттай гүйцэтгэжээ.

C919 загварын нисэх онгоц бол Хятадын хамгийн сүүлийн үеийн олон улсын нисэх хүчин чадлын стандартын дагуу үйлдвэрлэсэн иргэний хэрэглээний анхны нисэх онгоц бөгөөд бүрэн бие даасан оюуны өмчийн эрхтэй шинэ үеийн том оврын тийрэлтэт онгоц юм. 105 нисэх онгоц C919 загварын том оврын зорчигч тээврийн нисэх онгоцны тав дахь нислэгийн туршилтын нисэх онгоц, их халуун,хүйтэн зэрэг цаг уурын онцгой нөхцөлд зориулсан, байгаль орчны хяналт, цахилгаан хангамж, машины ус зайлуулах зэрэг холбогдох нислэгийн туршилтыг гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар, эхний дөрвөн нисэх онгоцыг Ши-Анийн Яньлян, Шандуны Дун-Ин, Жяншигийн Нанчан зэрэг газарт туршилт хийсэн, статик туршилт, газар дээрхбусад туршилтыг тогтмол хийж байна.Ренчинсоо




Их уншсан

холбоотой мэдээ