"Гадаад хөрөнгийг тогтворжуулах" бодлого хэрэгжүүлнэ

2019-10-30 15:19:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Төрийн зөвлөлийн байнгын хурлаар "Гадаад хөрөнгийг ашиглах ажлыг улам сайжруулах тухай санал"-ыг зарчимын хувьд баталж, удахгүй хэвлэн тараах гэж байна. 29-нд сурвалжлагч Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаас хийлгэсэн бодлогын талаарх ээлжит бага хурлаас мэдээлснээр, тус баримт бичиг нээлттэй байдлыг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эрч хүчээ ахиулах, хөрөнгө оруулалтыг хялбарчлан өөрчлөхийг гүнзгийрүүлэх, гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалтын хууль ёсны эрх ашгийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлэх зэрэг дөрвөн талаас, 50 гаруй бодит арга хэмжээг хамарсан гадаад хөрөнгийг тогтворжуулах 20 бодлого дэвшүүлсэн байна.

Энэ оноос хойш, Хятад улс "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль", гадаадын бизнесмэний хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн шинэ сөрөг жагсаалт, чөлөөт худалдааны шинэ туршиц бүс зэрэг арга хэмжээг боловсруулж, гадаад хөрөнгийн цар хүрээг тогтворжуулах, гадаад хөрөнгийн чансааг дээшлүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэжээ. 29-нд Худалдааны яамны дэд сайд бөгөөд Олон улсын худалдааны хэлэлцээрийн дэд төлөөлөгч Ван Шөүвэнь: Хятад улс гадаад худалдааны хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх, хамгаалах түвшнээ үргэлжлэн дээшлүүлж, "Гадаад хөрөнгийг ашиглах ажлыг улам сайтар хийх тухай санал"-ыг удалгүй хэвлэн тараана гэжээ. Тэрээр: "Гадаадад нээлттэй байдлыг гүнзгийрүүлэхийн хувьд, Хятадын хэмжээнд,чөлөөт худалдааны туршиц бүсэд гадаадын бизнесмэн хөрөнгө оруулах зөвшөөрлийн сөрөг жагсаалтыгулам хумих, сөрөг жагсаалтад ороогүй хязгаарлах арга хэмжээг бүх талаар арилгах зэрэг багтаж байна. Банк санхүүгийн салбарыг нээлттэй болгох ахицаа түргэтгэнэ. Автомашингадаад хөрөнгө оруулалтын бодлогыг сайжруулна. Бизнесийн шударга орчин бүрдүүлэхийн төлөөхичээх болно" гэжээ.

Тус баримт бичигт: Хөрөнгө оруулалтыг хялбарчлахыг гүнзгийрүүлэхэд хил дамнасан хөрөнгийн хэрэглээний өөрийн өртгийг бууруулж, гадаадын хүмүүс Хятадад ажиллахад тус дөхөм үзүүлэх түвшнээдээшлүүлэн, гадаад хөрөнгийн төслийн хэрэгжилтийн хянан зөвшөөрөх журмыг сайжруулна. Гадаадын худалдаачдынхөрөнгө оруулалтын хууль ёсны эрх ашгийг хамгаалахын хувьд, "Гадаад худалдааныхөрөнгө оруулалтын хууль"-ийг бүх талаар хэрэгжүүлж, гомдлыг хүлээн авах байгууллагыг бүрдүүлэн, оюуны өмчийн эрхийн хууль зүйн хамгаалалтын үүргийг нэмэгдүүлж, хяналт удирдлагын бодлогын хэрэгжилтийн дүрмийг эрчимжүүлэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж стандарчлах ажилд шударгаар оролцохыг дэмжих бөгөөдзасгийн газрын худалдан авалтад эрх тэгш шударга оролцохыг баталгаажуулах зэрэг болно гэж тэмдэглэжээ. Оюуны өмчийн эрхийн үндэсний газрын Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын хэлтсийн дарга Жан Зичэн хэлэхдээ: "Хууль тогтоомжийн хувьд, хохирлын төлбөрийн дүрэм бүрдүүлэхийг идэвхтэй ахиулж, хохирлын өөрийн өртгийг дээшлүүлнэ. Одоогоор, "Патентын эрхийн хууль"-д өөрчлөлт оруулсан төслийг БХАТИХ-ын Байнгын Хороо анх удаа хянан хэлэлцлээ. Үүнд хохиролын төлбөрийн дүрэмболовсруулах тухай дурдсан. Энэ оны 4-р сард баталсан "Шошгын хууль"-д шошгын онцгой эрхэнд зориуд халдсан төлбөрийн хэмжээг дээшлүүлээд 5 дахинаас багагүй байхаар тогтоожээ. Хууль хэрэгжилтийн хувьд, зах зээлийн хяналт удирдлагын ерөнхий хууль хэрэгжүүлэх багийн давуу талыг ашиглаж, шошгын онцгой эрхэнд халдсан эсэхийг магадлах стандартыг сайжруулж, цохилт өгөх эрч хүч, хууль хэрэгжилтийн үр дүнг дээшлүүлнэ" гэжээ.

Саяхан Дэлхийн банкны нийтэлсэн тайланд, Хятадын бизнесийн орчин 15 байраарурагшилж,46-аас 31-р байранд орсон гэж тэмдэглэжээ.

Энэ оны 1-9-р сард, Хятадын ашигласан гадаад хөрөнгө 108 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн онымөн үеэс 2.9 хувиар нэмэгдэн, гадаад хөрөнгийг ашиглах чанар чансаа ч уламдээшилжээ. Олон улсын өнөөгийн нөхцөлд,ийм амжилт гаргана гэдэг бэрх юм хэмээн Ван Шөүвэнь үзэж байна.

Их уншсан

холбоотой мэдээ