Хамтран ажиллах шаардлагатай салбар аль ч үеэс илүү байна

2019-10-31 16:47:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 30-нд Сингапурт, Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төв, АНУ-ын Брукингс институт, Сингапурын улсын их сургуулийн нийтийн бодлогын Ли Гуан-Яо дээд сургуулийн хамтран зохион байгуулсан “Хятад, Америкийн харилцаа: Ази тив болон дэлхийн хөгжилднийтлэг найдвартавьж байна” симпозиум нээгдлээ. Хуралд БНХАУ, АНУ, АСЕАН, Европын холбооны орнууд, мөн бусад улс орон, бүс нутгийн засгийн газар, бизнесийн салбарын 100 гаруй төлөөлөгч Хятад, Америкийн харилцааны дэлхийд үзүүлэх нөлөөний талаар ярилцжээ. Зөвшилцөж, хамтран ажиллаж, тогтвортой хөгжиж байгаа Хятад, Америкийн харилцаа дэлхий дахинд хүртээмжтэй юм гэж хуралд оролцогсод үзсэн байна.

Нээлтийн ёслолд Сингапурын төрийн зөвлөх, олон нийтийн бодлогын Ли Гуан-Яо дээд сургуулийн захирал Го Чоктон хэлэхдээ: Хятад, Америк энх тайвнаар зэрэгцэн орших нь дэлхий дахинд хүртээмжтэй, Хятад, Америкийн харилцаа хурцдах нь дэлхий дахинд гамшиг тарих болно. Улам олон улс, судалгааны болон хэвлэл мэдээллийн байгууллага аядуу, ухаалаг дуу хоолой нь тусгаарлах үзэл, сөргөлдөх үзлийг эсэргүүцэж, Хятад, Америк санал зөрөлдөөнөө хяналтдаа авахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Эдгээр аядуу дуу хоолой хоосон яриа биш, харин бодит зүйл юм. Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцаа зэргээр төлөөлөл болгосон чөлөөт худалдааны хэлэлцээр улс орнуудад үнэтзүйлийн үзлээ хуваалцах замаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чухал жишээ болж байна. Бид чөлөөт худалдааны системийг сэргээж, бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн идэвхтэй өрсөлдөөний харилцаагаар хамтдаа хөгжих зорилгодоо хүрнэ гэдгийг онцлох ёстой. Ямарваа улс орон, хүчирхэг, хөгжсөн байлаа гээд ядуу хөршүүдээсээ аюулгүй байдлыг мэдэрч чадахгүй юм гэжээ.

Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн зөвлөлийн дарга Зэн Пэй-Янь:Хятад, Америкийг холдуулахыг санаархаж байгаа нь дэмий бодол, эдийн засгийн жам ёс, олон улсын дүрэм журам, шударга зарчмаас няцаж байгаа хэрэг, мөн өөрөө хохирохоор барахгүй бусдыг хохироох үйлдэл юм. Хятад, Америкийг холдуулахыг эсэргүүцэж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь Хятад, Америкт ашигтай цорын ганц сонголт бөгөөд дэлхий нийтээрээ хүсэн хүлээж байгаа асуудалюм гэжээ.Америкийн тал гаалийн татвар нэмжавахаар хэлэлцээний нөхцөл болгож байгаа нь тогтвортой биш юм гэж Америкийн нэрийн өмнөөс үг хэлсэн Брукингс институтийн дэд ерөнхийлөгч бөгөөд гадаад харилцааны бодлого хариуцсан төслийн захирал Брус Жонс хүлээн зөвшөөрсөн байна.

Хятад, Америк хоорондын хамтын ажиллагааны харилцааг хадгалах нь дэлхий дахинд маш чухал гэж хуралд оролцогсод үзэж байна. Тайландын ерөнхий сайдын орлогч асан, Гадаад хэргийн сайд Суракиарт Сатиратай хэлэхдээ: Талууд санал зөрөлдөөнөө хамтын ажиллагаагаа болгон өөрчилж, сөрөг өрсөлдөөн, харилцан хохирол учруулж, харилцан үл итгэх байдлыг арилган, хамтын ажиллагаагаа ахиулахыг хичээх ёстой. Хятад улс ийм харилцан ашигтай хамтын ажиллагаанд үлгэр жишээ болж байна гэжээ.

Тэрээр: "Ши Жиньпин дарга бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих санаачилга дэвшүүлсэн. Энэ бол улс орнууд харилцан дэд бүтцээр холбогдож, хамтын ажиллагааг дэмжиж буй “Бүс ба зам” санаачилга юм. Энэ нь санал зөрөлдөөнийг багасгаж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг ахиулахад тустай юм" гэжээ.
Хятадын олон улсын эдийн засгийн солилцооны төвийн зөвлөлийн дарга Зэн Пэй-Янь: Саяхан өндөрлөсөн Хятад, Америкийн эдийн засаг худалдааны дээд хэмжээний 13-р зөвшилцөлд хоёр тал олон салбарт бодит ахиц гаргалаа. Одоо түүхийн өндөрлөгөөс үзвэлХятад, Америкийн хамтран ажиллах шаардлагатай салбар аль ч үеэс илүү байна гэжээ.
"Хятад, Америкийн харилцаа: Ази тив болон дэлхийн хөгжилднийтлэг найдвартавьж байна” симпозиум 31 хүртэл үргэлжилж, улс төр, бизнесийн салбарын 100 орчим төлөөлөгч худалдаа, хөрөнгө оруулалт, олон талт үзэл, технологийн шинэчлэл, дэлхийн ханган нийлүүлэлтийн хэлхээ зэрэг гурван том сэдвийн хүрээнд Хятад, Америкийн харилцааны асуудлаар санал бодлоо өргөн хүрээнд солилцож байна. Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ