Ли Кэчян Узбекистаны хэвлэлд өгүүлэл нийтлэв

2019-11-01 10:46:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 31-нд Узбекистанд албан ёсны айлчлал хийж, ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 18-р хуралд оролцохынхоо өмнө, ерөнхий сайд Ли Кэчян Узбекистаны “Ард түмний үг сонин”, Дэлхийн мэдээний агентлагийн сайтад "Нээлттэй хамтын ажиллагаа ба хамтын хөгжил"сэдэвт гарын үсэгтэй өгүүлэл нийтэлжээ.
Өгүүлэлд: 2016 онд Ши Жиньпин дарга Узбекистанд төрийн айлчлал хийж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон юм. Энэ жил миний бие ерөнхий сайд Алибовтой харилцан айлчлал хийсэн нь хоёр орны түүхэн дэх анхны тохиолдол боллоо гэжээ.
Узбекистантай нээлттэй, хамтын ажиллагааны түншээр ажиллахад Хятад улс бэлэн байна. Бид нээлттэй байдлын тухай ойлголтоо харилцанхуваалцаж, бие биенээ дэмжин, бие биенийхээ давуу талыг дайчлан, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтдаа байгуулж, хуваалцах хөгжлийн боломжийг бүрдүүлэх ёстой. “Бүс ба зам” санаачилгыг Узбекистаны хөгжлийн стратегитай сайтар холбож, оновчтой бүтэц, баялаг агуулгатай практик хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгоход бэлэн байна. Үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааны шинэ загварыг нэвтрүүлж, холбогдох хамтын ажиллагааны төслүүдийг тууштай дэмжин, хоёр орны эдийн засгийн харилцан нөхөх давуу талыг хамтын ажиллагааны үр дүн болгон өөрчлөх ёстой. Хятадын тал хүчирхэг, нэр хүндтэй аж ахуйн нэгжүүдийг Узбекистанд хөрөнгө оруулж хамтран ажиллах, Узбекистаны хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүн Хятадын зах зээлд орохыг дэмжинэ гэж өгүүлэлд тэмдэглэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ