​"Хятадын засаглал" улам сайжирч байна

2019-11-01 17:40:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

4 хоног хуралдсан ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хурал 31-нд Бээжинд өндөрлөлөө. Хурлаар "Хятадын онцлогтой социалист тогтолцоог баримтлан сайжруулж, үндэсний засаглалын систем ба засаглалын хүчин чадавхыг орчин үеийн болгох тухай ХКН-ын төв хорооны шийдвэр"-ийг баталж, Хятадын үндэсний тогтолцоо ба засаглалын чухал асуудлаар "юуг баримталж бэхжүүлэх, юуг сайжруулан хөгжүүлэх" талаар бүх талын хариулт өгч, холбогдох ажлын "цагийн хуваарь", "төлөвлөгөө"-г гаргав. Энэ нь Хятад улс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажилд дахин чухал алхам хийж буйг харууллаа.

"Шийдвэр"-т Хятадын онцлогтой социалист тогтолцооны бүтээн байгуулалтын түүхэн амжилтыг дүгнэж, Хятадын онцлогтой социалист тогтолцоонд тулгуурлах үндсэн дүрэм, чухал дүрмийг тодорхойлж, Хятадын үндэсний тогтолцоо ба үндэсний засаглалын системийн ил тод байдал, давуу талыг 13 талаар дүгнэжээ. Тухайлбал ХКН-ын төвлөрсөн нэгдмэл удирдлага, иргэд улс орныхоо эзэн болох, хуулийн дагуу төр улсаа засахыг баримтлах, нийтийн өмчлөлөөр гол цогц болгож, олон төрлийн өмчлөлийн хэлбэрийн эдийн засаг хамтаар хөгжих, хөдөлмөрлөсний хэрээр хуваарилах, олон төрлийн хуваарилах арга барил зэрэгцэн оршихыг баримтлах, бие даасан тусгаар тогтнол ба гадаадад нээлттэй байлгахыг баримтлах зэрэг болно.

"Цагийн хуваарь" -аас үзвэл, "Шийдвэр"-ийн дурдсан 2021 онд ХКН байгуулагдсаны 100 жилийн үеэр, бүх талын тогтолцоо улам боловсронгуй, улам тогтмол болж, илэрхий үр дүнд хүрнэ. 2035 он гэхэд үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхын орчин үеийн болохыг үндсэндээ биелүүлнэ. 2049 онд БНХАУ байгуулагдсаны 100 жилийн үеэр, үндэсний засаглалын тогтолцоо, засаглалын чадавхын орчин үеийн болохыг бүх талаар биелүүлж, Хятадын онцлогтой социалист тогтолцоог улам бэхжүүлж, дээд түвшинд хүргэнэ. Эдгээр ерөнхий зорилт ХКН-ын 19-р их хурлаар дэвшүүлсэн гурван алхам 1980-аад оны сүүлч гэхэд дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээг 1980 оныхоос хоёр дахин нэмэгдүүлэх, ард түмний хүнсний асуудлыг үндсэндээ шийдвэрлэнэ. Хоёр дахь алхам нь 20-р зууны сүүлч гэхэд дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээг дахин хоёр дахин нэмэгдүүлэх, ард түмний амьдралыг чинээлэг түвшинд хүргэх. Гурав дахь алхам нь 21-р зууны дунд үе болоход хүн бүрд ногдох ДНБ-ийг дунд зэргийн хөгжсөн орнуудын түвшинд хүргэж, ард түмнээ илүү баян тансаг амьдруулах зэрэг 3 үе шатаар замнах хөгжлийн стратегитай нийцэж буй нь ХКН-ийн тогтолцооны бүтээн байгуулалт, улс орны хөгжлийн ерөнхий зорилтын тодорхой төлөвлөгөөг харуулж байгаа юм.

"Төлөвлөгөө”-нөөс үзвэл, "Шийдвэр"-т улс төр, эдийн засаг, хууль эрх зүй, соёл, иргэдийн амьжиргаа, нийгэм, экологи, цэрэг, "нэг улс, хоёр систем", дипломат харилцаа зэрэг тал талын ажлыг хөндөж, Хятадын олон салбарын хөгжил, бүтээн байгуулалтын үндсэн шаардлага, асуудлын чиг хандлага, практик шинж чанарыг тусгасан байна.

Эдгээрийн дотор ХКН-ын удирдлагын системийг сайжруулан баримтлах явдлыг тэргүүн байранд тавьсан байна. Энэ бол Хятадын онцлогтой социализмын хамгийн чухал шинж чанар, тогтолцооны хамгийн том давуу тал юм.

Хятадын эдийн засгийн үндсэн тогтолцооны талаар, ХКН-ын 19-р их хурлын 4-р бүгд хурлын шийдвэрт, нийтийн өмчлөлөөр гол цогц болгож, олон төрлийн өмчлөлийн хэлбэрийн эдийн засаг хамтдаа хөгжих эдийн засгийн үндсэн тогтолцооны үндсэн дээр хөдөлмөрлөсний хэрээр хуваарилж, олон төрлийн хуваарилах арга барил зэрэгцэн оршиж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог улс орны эдийн засгийн үндсэн тогтолцоо болгон шат ахиулжээ. Энэ нь тогтолцооны чухал шинэчлэл бөгөөд нийгмийн үйлдвэрлэлийн хүчнийг цаашид чөлөөлөн хөгжүүлж, эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулах болно гэжээ.

Хурлаар нийтэлсэн албан мэдэгдэлд тогтолцооны системийн тухай олонтаа өгүүлсэн нь иргэдийн амьжиргааг дээд хэмжээгээр чухалчилж буйг харуулж байна. Тухайлбал чанартай ажлаар хангах механизмыг сайжруулж, нийт ард иргэдийг хамарсан нийгмийн баталгааны системийг боловсронгуй болгох, ядуурлын асуудлыг шийдвэрлэх урт хугацааны механизм байгуулах зэрэг арга барил багтаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ