Монгол сурвалж бичгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна

2019-11-02 16:54:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 11-р сарын 2-нд Бээжин дэх Төвийн үндэстний их сургуульд “Бүс ба зам” дагуу улс орнуудын монгол сурвалж бичгийн олон улсын эрдэм шинжилгээний хурал нээгдлээ. Тус хуралд Төвийн үндэстний их сургуулийн дэд захирал Сүн Минь, Унгарын Луранда их сургуулийн профессор, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч, хатагтай Бирталан Агнес, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич С.Чулуун, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн академич Д.Төмөртогоо, академич Д.Цэрэнсодном нарын тэргүүтэй 10 гаруй улс орны 80 гаруй эрдэмтэн оролцож, салбар хурлуудад илтгэл тавих юм.

Нээлтийн хөтөлбөрт зохион байгуулагч талын мэндчилгээ, профессор Хишигтогтохын 80 насны ойг тэмдэглэх ёслол, монгол сурвалж бичгийн фото хэвлэлийн цуврал ба судалгааны цуврал номыг залах ёслол зэрэг гурван арга хэмжээ багтжээ.

Төвийн үндэстний их сургуулийндэд захирал Сүн Минь: Энэ хурал олон улсын эрдэмтдийн харилцан ойлголцол, солилцооны индэр болж, эрдэмтэн судлаачид судалгааныхаа шинэ үр дүнгийн талаар ярилцан, монгол сурвалж бичиг судлалын шинэ үзэл баримтлал, шинэ сэдэв бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны эв найртай, тогтвортой хамтын цогцыг байгуулахын тулд оюун ухаанаа зориулахыг хүсэж байна гэжээ.

Боловсролын салбарт 45 жил зүтгэсэн Төвийн үндэстний их сургуулийн профессор, Монгол улсын “Алтан гадас” одонт, Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит шагналт, Олон улсын монгол судлалын холбооны зөвлөлдөх товчооны гишүүн Ч.Хишигтогтох бол монгол сурвалж бичгийн судалгааг дэлхийн түвшинд гаргасан нэрт эрдэмтэн юм. Эртний утга зохиол, эртний олон хэлний сурвалжууд, монгол сурвалж бичгийн дундад зууны үеийн судалгаа, монгол сурвалж бичгийг бүтээсэн эрдэмтдийн тухай судалгаа зэрэг профессор Хишигтогтохын бүтээл ихээхэн алдартай бөгөөд түүний бүтээлүүд хятад,англи, япон, орос зэрэг олон хэлээр хэвлэгджээ. Монгол судлалд оруулсан хувь нэмрийг нь үнэлж 80 насных нь баярыг хурлын агуулга болгон тэмдэглэсэн нь онцлог юм.

Нээлтийн арга хэмжээний гуравдугаар үе шатанд “Или голын урсгал дагуу нутагт хадгалагдаж буй тод үсгийн сурвалж бичгийн чуулган”, “Бүс ба зам дагуу улс оронд хадгалагдаж буй монгол сурвалж бичгийн фото хэвлэлийн цуврал-Дэлхийд түгсэн монгол судар”, “Бүс ба зам дагуу улс орон дахь монгол сурвалж бичгийн судалгааны цуврал” зэрэг номыг залах ёслол боллоо.

“Или голын урсгал дагуу нутагт хадгалагдаж буй тод үсгийн сурвалж бичгийн чуулган”хэмээх 50 боть номыг Төвийн үндэстний их сургуулийн профессор Мянгад Эрдэмт 19 жилийн судалгаагаар 400 гаруй ном, 600 гаруй сурвалж, гар бичмэл, модон бар зэрэг тод бичгийн үнэт өв, дурсгалыг фото хэлбэрээр буулган авч өнгөт хэвлэлээр олны хүртээл болгож байна.

Их уншсан

холбоотой мэдээ