​Хотын бүтээн байгуулалт иргэд төвтэй байх ёстой

2019-11-03 16:40:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Шанхай хотод ажиллажээ. Мөн өдөр тэрээр Янпү дүүргийн мөрөн дагуух олон нийтийн өргөн чөлөө, Чаннин дүүргийн Хүнчяо хорооллын иргэдийн Гүбэй төвд хүрэлцэн очиж, хотын олон нийтийн орон зайн төлөвлөлт бүтээн байгуулалт, хорооллын захиргаа, үйлчилгээний байдалтай танилцан нутгийн иргэдтэй халуун дотно яриа өрнүүлсэн юм.

Ши Жиньпин: Ард иргэд хотын бүтээн байгуулалтад оролцож, хот нь ард иргэдэд үйлчлэх ёстой. Хотын бүтээн байгуулалтын үйл явцад иргэд төвтэй хөгжлийн үзэл баримтлалаар үйлдвэрлэл, амьдрал, экологийн орон зайг зүй зохистой тохируулан, хотыг ард иргэдийн оршин суух жаргалын өлгий болгох хэрэгтэй гэжээ.

Бид Хятадын онцлогтой социализмын улс төрийн хөгжлийн замаар замнаж байгаа бөгөөд ард иргэдийн ардчилал бол бүх үйл явцын ардчилал юм. Хууль тогтоох бүх шийдвэрийг дэглэмийн дагуу, ардчиллаар боловсруулж, шинжлэх ухаанч, ардчилсан шийдвэрээр боловсруулсан юм гэж Ши Жиньпин онцолжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ