Ши Жиньпин Шанхайд ажиллаж байна

2019-11-04 09:47:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Шанхайд ажил байдалтай танилцахдаа: Намын 19-р их хурлын 4-р бүгд хурлын үзэл санаанаас гүнзгий суралцаж, тогтвортой урагшлах ажлын үндсэн хэмнэлийг баримтлан, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүх талаар ахуилж, өөрчлөлтийн үйл явцыг түргэтгэн, эдийн засгийн орчин үеийн системийг бүтээн байгуулж, эрсдэлийг багасгах, ядуурлаас ангижруулах, бохирдлыг ариглах ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөх мөрний гурвалжин хойгийн интерацчиллыг хөгжүүлж, гадаад доодын олон төрлийн өрсөлдөөн сорилтыг шийдвэрлэн, хотын хүчин чадавх, гол өрсөлдөх хүчнийг дээшлүүлж, социалист орчин үеийн олон улсын том хотын засаглалын түвшнийг тасралтгүй сайжруулна гэжээ.

Тэрээр: Эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулна. Дэлхийн хөрөнгө мөнгө, мэдээлэл, технологи, боловсон хүчин, бараа бүтээгдэхүүн зэрэг баялгийн хуваарилалтын хүчин чадлыг дээшлүүлж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад үйлчлэн, Шанхайн банк санхүүгийн олон улсын зах зээлийн түвшнийг дээшлүүлнэ. Шинжлэх ухаан инновацын тулгуур хүчин чадлыг дээшлүүлж, гол технологийн асуудлуудыг шийдвэрлэнэ. Дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн дагуулан удирдах хүчин чадлыг эрчимжүүлж, орчин үеийн үйлчилгээгээр гол болгон, тэргүүний үйлдвэрлэлд тулгуурлах стратегийн статусыг баталгаажуулах ёстой хэмээн онцолжээ.

Их уншсан

холбоотой мэдээ