Монгол улсын төлөөлөгчид Төвөдөд айлчлав

2019-11-05 09:41:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 10-р сарын 27-ноос 11-р сарын 1-нд МУ-ын уламжлалт анагаах ухааны төлөөлөгчид БНХАУ-ын Төвөдийн ӨЗО-д айлчлав.

ГХЯ-ны урилгаар Монголын Уламжлалт Анагаах Ухааны Хүрээлэн, “Оточ Маарамба” Эмнэлэг зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид ТӨЗО-д айлчлан, уламжлалт анагаах ухааны түүхэн замнал, өнөөдрийн хөгжилтэй танилцан, холбогдох байгууллагатай харилцан ойлголцлоо гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Төлөөлөгчид Төвөдийн Анагаах Ухааны Их Сургууль, Төвөд эмийн Ганьлү үйлдвэр, Төвөд уламжлалт эмнэлэг зэрэгтэй танилцсаны үндсэн дээр ТӨЗО-ны ГХГ-ын уулзалтад оролцож, мэргэжилтэн судлаачид урьж ажиллуулах, хамтарсан судалгаа хийх, оюутан сурагч солилцох, хамтарсан эмчилгээ хийх, Монголд байгаа Төвөдийн анагаах ухааны түүхэн сурвалжид судалгаа хийх зэрэг талаар санал бодлоо солилцож, хамтын ажиллагааны төсөл боловсруулан, хоёр талын уламжлалт анагаах ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн шинэ хуудсыг нээжээ.

Төлөөлөгчдийн баг мөн Будала ордон, Их зуу хийд, ӨЗО-ны музей, Танка зургийн хүрээлэн зэрэг түүх, соёл, шашны газруудаар явж, ТӨЗО-ны хөдөө орон нутгаар аялан, дэд бүтцийн бүтээн байгуулалт, аялал жуулчлалын салбар, малчин айлын амьдралтай танилцсан байна.


Их уншсан

холбоотой мэдээ