Ши Жиньпин, Линьжэнь Юэ-Этэй уулзав

2019-11-05 10:00:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 4-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхайд импортын 2-р экспод оролцож буй Хонконгийн онцгой бүсийн засаг дарга Линьжэнь Юэ-Этэй уулзав.

Хонконгийн сүүлийн үеийн байдлын тухай илтгэлийг сонсоод Ши Жиньпин: "Зугтсан гэмт хэрэгтний заалтад нэмэлт засвар оруулах"-аас үүдсэн үймээн 5 сар үргэлжиллээ. Та захиргааны албан тушаалтнуудыг дагуулан үүргээ гүйцэтгэн, байдлыг хяналтдаа авч, нийгмийн уур амьсгалыг зөөлрүүлж, их хэмжээний ажил хийлээ. Төв засгийн газраас танд дээд хэмжээгээр итгэл хүлээлгэж, таны удирдсан багийн ажлыг гүйцэд нотолж байна. Хүчирхийлэл үймээнийг зогсоож, нийгмийн дэг журмыг сэргээх нь Хонконгийн өнөөгийн чухал үүрэг хэвээр байна. Нийгмийн олон салбарын хэлэлцээ, иргэдийн амьжиргааг сайжруулах ажлыг сайтар хийх хэрэгтэй. "Нэг улс хоёр систем"-ийн бодлого, тулгуур хуулийг бүх талаар баримталж, Хонконгийн хөгжил, тогтвортой байдлыг хамтдаа баталгаажуулахыг Хонконгийн олон салбараас хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ