Ли Кэчян Зүүн Азийн 14-р чуулга уулзалтад оролцов

2019-11-05 10:16:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 11-р сарын 4-нд Тайландын Бангкок хотод болсон Зүүн Азийн 14 дэх чуулга уулзалтад оролцов. АСЕАН-ы 10 орны удирдагч, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Же Ин, ОХУ-ын ерөнхий сайд Медведев, Японы ерөнхий сайд Абэ Шинзо, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Австралийн ерөнхий сайд Моррисон, Шинэ Зеландын ерөнхий сайд Жакинда Ардерн, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Брайен нар хуралд оролцжэ. Тайландын ерөнхий сайд Праюут Чан-Оча хурлыг даргалсан байна.

Ли Кэчян: Өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөл байдлаас болж дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч буурч байна. Эдгээр тогтворгүй, тодорхгүй хүчин зүйл Зүүн Азийн бүсэд сөрөг үр дагавар дагуулж, шинэ эрсдэл сорилтыг даван туулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах, энх тайван, хөгжлийг хамгаалах тулгамдсан шаардлага гарч байна гэжээ.

Тэрээр: Зүүн Азийн чуулга уулзалт анх байгуулагдах үеийн "Удирдагчдын дагуулах стратегийн форум" гэсэн зорилтын дагуу улс төрийн аюулгүй хамтын ажиллагаа, нийгэм, эдийн засгийн хөгжил, стратегийн ойлголцол ба ажил хэрэгч хамтын ажиллагааг тэнцвэртэй ахиулж, АСЕАН-аар төв болгон, Зүүн Ази, Номхон далайн бүсэд анхаарал хандуулж, бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн бүтцийг хамгаалан, хамтын ажиллагааг зөв замд оруулах ёстой гэжээ.

Хурлаар "Тогтвортой түншийн харилцааны тухай мэдэгдэл", мансруулах бодисын тархалт, улс дамнасан гэмт хэрэгт хамтран цохилт өгөх тухай мэдэгдэл зэрэг баримт бичгийг баталсан байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ