АСЕАН-ны 35 дахь уулзалт ба Зүүн Азийн удирдагчдын цуврал уулзалт өндөрлөв

2019-11-05 15:22:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: АСЕАН-ны 35 дахь дээд хэмжээний уулзалт ба Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал уулзалт 4-нд Бангкокт өндөрлөлөө. АСЕАН-ны орнууд ба тэдний яриа хэлэлцээний түншүүд бэрхшээлийг хамтдаа даван туулж, тогтвортой хөгжлийг ханган, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг сэдвээр олон үр дүнд хүрч, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг илүү өндөр түвшинд бий болгох, Зүүн Азийн хамтын ажиллагааг хөгжлийн шинэ эрч хүчээр сэлбэнэ гэдгээ илэрхийлсэн байна.

АСЕАН-ны дарга орон Тайландын ерөнхий сайд Чан-Оча хаалтын ёслолд хэлсэн үгэндээ: Сүүлийн жилүүдэд АСЕАН болон бүс нутаг геополитикийн өөрчлөлт, худалдааны хурцадмал байдал, технологийн өөрчлөлт, цаг уурын өөрчлөлт зэрэг олон бэрхшээл тулгарсны улмаас Тайланд улс 2019 оны АСЕАН-ынхурлыг "Тогтвортой хөгжлийн түншлэлийн харилцааг дэмжих нь" сэдвээр зохион байгуулсан юм гэжээ.
Энэ удаагийн Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын цуврал уулзалтын үеэр, Хятад-АСЕАН-ы удирдагчдын 22-р уулзалт, АСЕАН болон Хятад-Япон-Солонгосын 10 + 3-ын удирдагчдын уулзалт, Зүүн Азийн дээд хэмжээний 14-р уулзалт болж, Зүүн Азийн хамтын ажиллагааны механизм, бүс нутгийн эдийн засгийн интеграцчлал, дэд бүтцийн холболт, инновацын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг арга хэмжээг хамарсан юм. Тэдгээрийн дотроос 10 + 3 удирдагчдын уулзалтаар “Дэд бүтцийн холболтоос дахин харилцан холбогдох санаачилгын мэдэгдэл” нийтэлсэн бол Хятад, АСЕАН нар "Бүс ба зам" санаачилгыг АСЕАН-ны дэд бүтцээр харилцан холбогдох ерөнхий төлөвлөгөө-2025-ын хамтын ажиллагаатай холбох тухай хамтарсан мэдэгдэл” гаргажээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ