"Парисын хэлэлцээр"-ээс гарах үйл явцыг эхлүүлэв

2019-11-05 15:39:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 4-нд, Америкийн засгийн газар НҮБ-д хандан, цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах "Парисын хэлэлцээр"-ээс гарахаа албан ёсоор мэдэгдсэн байна.

"Паристын хэлэлцээр"-ийн тогтоолоос үзвэл, тус хэлэлцээр хэрэгжээд бүтэн гурван жил буюу 2019 оны 11-р сарын 4-нд гэрээ байгуулагч тал албан ёсоор гарч, гарах үйл явц бүтэн жил үргэлжилнэ гэж заажээ. Энэ нь АНУ 2020 оны 11-р сарын 4-нөөс эхлэн "Парисын хэлэлцээр"-ээс албан ёсоор гарна гэсэн үг юм.

Америкийн ерөнхийлөгч Трамп 2017 оны 6-р сард мэдэгдэхдээ, АНУ ямар ч хүчин төгөлдөр бус "Парисын хэлэлцээр"-ийг хэрэгжүүлэхээ зогсооно гэсэн бөгөөд "Парисын хэлэлцээр" нь Америкийн эдийн засагт ашиггүй хэмээн үзжээ. Тэрээр мөн цаг уурын өөрчлөлт нь худлаа зүйл хэмээж, энэхүү байр суурь нь олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлд өртөөд байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ