Бэйдөү навигацын 49 дэх хиймэл дагуулыг хөөргөв

2019-11-05 16:20:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-ны 01 цаг 43 минутад, Чанжэн-3-Б зөөгч пуужингаар Бэйдөү навигацын 49 дэх хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөөр,Бэйдөү-3 навигацын хиймэл дагуулын системийнтөсөл онцгой ач холбогдол бүхий цаг мөчөө угтан авлаа. Энэ нь Бэйдөү-3 системийн хамгийн эцсийн буюу дэлхийн бөмбөрцөгтэй бараг ижил тойрог замаар (IGSO) аялдаг бүх хиймэл дагуулыг хөөргөж дууссанаар, тус тойрог замын бүлэг сүлжээ амжилттай бүрдэж, 2020 онд Бэйдөү дэлхийн сүлжээг бүрдүүлэхэд бат бэх үндэс суурь тавьсан байна.

Дэлхийн бөмбөрцөгийн тойрог зам руу хазайн ойртсон тойрог замыг зөвхөн Бэйдөүгийн "хувийн" тойрог зам гэдэг ба тэнд гурван хиймэл дагуул байршуулжээ. Олон улсын хэмжээнд өөр ямар ч хиймэл дагуулын навигацын системтус тойрог зам дээр хиймэл дагуул байршуулаагүй байна. Бэйдөү-3 IGSO тойрог замын байрлал уртрагийн 118 градус буюу Хятад улсын дээр оршдог болохоор "Хятад улсад зориулж хийсэн" гэж хэлж болох юм.

Одоо Бэйдөү-3 системийн бүтээн байгуулалт шийдвэрлэх шатандаа орсон. Хойшид Бэйдөү-3 бүлэг сүлжээний 6 хиймэл дагуулыг хөөргөж, Бэйдөүгийн дэлхийн системийг бүх талаар байгуулах юм байна.


Их уншсан

холбоотой мэдээ