Урлаг, шинжлэх ухаан уусан нэгдэж хүмүүсийг гайхшруулна

2019-11-05 17:11:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Чинхуа их сургууль, Хятадын Үндэсний музейн хамтран зохион байгуулж буй “Урлаг башинжлэх ухаан" олон улсын бүтээлийн үзэсгэлэн 11-р сарын 3-нд нээгдэж, зохиомол оюун ухааны эрин үед урлаг, шинжлэх ухаан уусан нэгдсэн 120 гаруй гайхалтай бүтээлийг олны хүртээл болгож байна.

Америк, Их Британи, Франц, Герман зэрэг улс орон болон Хятадын дотоодын урлагийн сургууль, судалгааны газруудаас ирүүлсэн шинэ медиа урлаг, аж үйлдвэрийн зураг төсөл, архитектур, орчны зураг төсөл, нэхмэл ба хувцасны загвар, шаазан урлал зэрэг орчин үеийн урлаг болон шинжлэх ухаан уялдсан баялаг агуулгатай бүтээлүүд дэлгэгдэж, мэдлэгийн хязгаар, технологи, урлагийн шинэчлэл, шинжлэх ухааны урлагийн шинэ уулзвар зэргийг харуулан, сонирхогчдод ирээдүйн амьдралыг төсөөлөх боломж нээж өгчээ.

Мөнгадаад дотоодын уран бүтээлч, эрдэмтэн, дизайнер, судлаачид нэг дор цугарч урлагийн салбарын цаашдын хөгжил, шинэчлэл зэрэг асуудлаар ярилцах юм байна.

Италийн уран бүтээлчдийн илүүлсэн “Олон давхаргатай ертөнц” бүтээл

Соронзон таталцлаар бүтээсэн хөвдөг шатар

Туркийн уран бүтээлчдийн “Нэгдэл” бүтээл


Их уншсан

холбоотой мэдээ