Хятадын эдийн засгийн тухай өгүүлэл нийтлэв

2019-11-05 17:21:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд ХТРТ “Хятад улс нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг үргэлжлэн дэмжинэ" сэдэвт өгүүлэл нийтэлжээ.

Өгүүлэлд, Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан Шанхай хотод болсон Хятадын олон улсын импортын 2-р экспогийн нээлтийн үеэр, эдийн засгийн даяаршлыг дэмжих гурван санаачилга дэвшүүлсэн бөгөөд Хятад улс өндөр түвшний гадаадад нээлттэй байдлыг ахиулах таван чухал арга хэмжээг мэдэгдсэн юм. Энэ нь нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахад "Хятадын хүчин чармайлт" -ыг илүү их оруулж, дэлхийн улс орнуудтай хамтдаа хөгжих Хятадын хүслийг тусган, их гүрний үүрэг хариуцлагаа хүлээж буйг харууллаахэмээн тэмдэглэжээ.

Нээлттэй байдал бол орчин үеийн Хятад улсын өвөрмөц бэлэг тэмдэг юм. Импортын экспо зохион байгуулж байгаа нь Хятад улс дэлхий дахинд хандан зах зээлээ нээж буй чухал арга хэмжээ мөн. Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын хувьд, Хятад улс нээлттэй хаалганы бодлогоо улам өргөтгөнө гэдгээ тодорхой амласан. Илүү нээлттэй Хятад улс улс орнуудад зах зээл, хөрөнгө оруулалт, өсөлтийн боломжоор хангаж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хүчин чадлаа өргөх нь дамжиггүй юм гэж өгүүлэлд тэмдэглэжээ.
Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ