Ши Жиньпин гадаадын удирдагчдын хамт павильонуудтай танилцав

2019-11-05 19:23:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 5-нд Шанхайд Хятадын олон улсын импортын 2-р удаагийн экспогийн нээлтийн ёслолд оролцсоныхоо дараа экспод хүрэлцэн ирсэн гадаад орнуудын удирдагчдын хамт үзэсгэлэнгийн павильонуудтай танилцав.

Ши Жиньпин Францын ерөнхийлөгч Макроны хамт юуны түрүүнд Франц улсын павильонд ирэв. Макрон Ши Жиньпинийг урьж Францын улаан дарс болон үхрийн махан бүтээгдэхүүнийг танилцуулав. Ахуй талбайд байсан Францын компаниуд Ши Жиньпинд хандан, Францын компани Хятадын зах зээлийг сайнд үзэж байгаа бөгөөд цаашид Хятадад экспортлох экспортоо улам нэмэгдүүлэхийг хүсэж байна гэцгээж байлаа. Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын зах зээл асар их, өөр өөр шат давхаргын олон зүйлийн эрэлт хэрэгцээг хангаж чадах юм. Алс хэтийн хараагаар, Хятад улстай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Францын компаниудад хүсэж байна гэжээ.

Гадаад дотоодын удирдагчид үзэсгэлэнгийн павильонуудтай танилцаж байлаа. Ши Жиньпин зарим орнуудын үзэсгэлэнгийн павильоноор очсон юм. Ши Жиньпин тэдний танилцуулсныг нямбай сонссоныхоо дараа лавлан асууж, дотнын солилцоо өрнүүлсэн юм. Ши Жиньпин хэлэхдээ, улс орнуудын өвөрмөц бүтээгдэхүүн бүгд өрсөлдөх чадвартай, улс орнууд Хятадын олон улсын импортын экспод оролцож, сурталчилгаагаа өргөтгөхийг хүсэж байна. Ингэх нь Хятадын ард түмний сайн сайхан амьдралын төлөөх эрэл тэмүүллийг нэн сайтар хангах бөгөөд харилцан ашигтай хамтаар амжилтад хүрч чадна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ