“Хятадын онцлогтой социализмын тогтолцоог баримтлан боловсронгуй болгох тухай ХКН-ын төв хорооны шийдвэр”-ийг тайлбарлав

2019-11-05 20:51:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Ши Жиньпин “Хятадын онцлогтой социализмын тогтолцоог баримтлан боловсронгуй болгох, улсын засаглалын систем болон засаглалын чадавхыг орчин үеийн болгохыг урагшлуулах зарим чухал асуудлын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр”-ыг тайлбарлав.

Тэрбээр хэлэхдээ: Төв хорооны улс төрийн товчооны хүсэлтээр би “Хятадын онцлогтой социализмын тогтолцоог баримтлан боловсронгуй болгох, улсын засаглалын систем болон засаглалын чадавхыг орчин үеийн болгохыг урагшлуулах зарим чухал асуудлын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр”-ийн төслийн байдлыг нийт хуралд хандан тайлбар хийе гэв. Тухайлбал:

Нэгд: Шийдвэр гаргасан нөхцөл байдал болон бодолхийлэл

Бид саяхан БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэлээ. БНХАУ 70 жилд хүрсэн түүхийн чанартай ололт амжилт нь Хятадын онцлогтой социализмын тогтолцоо бол одоогийн Хятад улсын хөгжлийн үндсэн баталгаа мөн гэдгийг бүрэн гүйцэд гэрчиллээ. Нам болон улсын үйлсийн хөгжлийн ерөнхий төлөв болон алс ирээдүйгээр гараа болгож, Төв хорооны улс төрийн товчоо энэ удаагийн төвийн бүгд хурал тусгай сэдвээр Хятадын онцлогтой социализмын тогтолцоог баримтлан боловсронгуй болгох, улсын засаглалын систем болон засаглалын чадавхыг орчин үеийн болгохыг урагшлуулах асуудлыг судлах шийдвэр гаргав.

Нэг, энэ бол “хоёр зуун”-ны тэмцлийн зорилтыг биелүүлэх чухал үүрэг мөн. Хоёр, энэ бол шинэ эриний өөрчлөлт нээлтийн бодлогыг урагш ахиулахын үндсэн шаардлага мөн. Гурав, энэ бол эрсдэл сорилттой тэмцэх, санаачилгатайгаар голлох байр суурийг эзлэхийн хүчтэй баталгаа юм.

Хоёрт, төслийн эх нооргийг бичсэн үйл явц

Энэ оны 4-р сарын 3-нд баримт бичгийн төслийн ажлын хэсэг анхдагч бүгд хурлыг хуралдуулж, баримт бичгийн эх нооргийг бичих ажлыг албан ёсоор эхлүүлэв. 4-р сарын 7-нд Намын төв хороо, бүгд хурлын сэдэвт олон газрын олон байгууллагын санал санаачилгыг авах мэдэгдэл гаргав. Талууд нийт 109 хувь санал ирүүлж, олноороо Хятадын онцлогтой социализмын тогтолцоог баримтлан боловсронгуй болгох, улсын засаглалын систем болон засаглалын чадавхыг орчин үеийн болгохыг урагшлуулахын чухал ололт амжилт болон түүхийн туршлага, чухал зарчим болон үндсэн тогтолцоог зайлшгүй баримтлах, үндсэн тогтолцоо, чухал тогтолцоо, түүнчлэн тулгарсан гол асуудал болон чухал үүрэг, авч хэрэгжүүлэх шаардлагатай чухал арга хэмжээ зэрэг талаар цөөн бус үнэ цэнэтэй санал санаачилга дэвшүүлэв.

Шийдвэрийн эх ноорог нийт 15 ангиас бүрдсэн бөгөөд гурван их ангид хуваасан юм. Тэргүүн ангид голдуу Хятадын онцлогтой социализмын тогтолцоо болон улсын засаглалын системийн хөгжлийн түүхийн чанартай ололт амжилт, илэрхий давуулаг талыг өгүүлж, шинэ эринд Хятадын онцлогтой социализмын тогтолцоог баримтлан боловсронгуй болгох, улсын засаглалын систем болон засаглалын чадавхыг орчин үеийн болгохыг урагшлуулахын чухал ач холбогдол болон ерөнхий шаардлагыг дурдав. Хоёрдугаар ангид, Хятадын онцлогтой социализмын тогтолцоо, үндсэн тогтолцоо, чухал тогтолцоог баримтлан боловсронгуй болгох, хөшүүрэг болгоход төвлөрч, төрөл бүрийн тогтолцоог зайлшгүй баримтлан бэхжүүлэх үндсэн цэг, боловсронгуй болгох болон хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлж, ажлын байршуулалт хийв. Гуравдугаар ангид голдуу намаас Хятадын онцлогтой социализмын тогтолцоог баримтлан боловсронгуй болгох, улсын засаглалын систем болон засаглалын чадавхыг орчин үеийн болгохыг урагшлуулахыг удирдахад шаардлага дурдав гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ