Ши Жиньпин Францын ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2019-11-06 10:48:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юанийн хамтд 5-нд Шанхай хотын Юй-Юань цэцэрлэгт хүрээлэнд Францын ерөнхийлөгч Макрон, түүний гэргий Брижит Макрон нарыг хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин: Ерөнхийлөгч Маркрон Хятад улсад дахин айлчилж байгаад баяртай байна. Та бүхэн Шанхайн хотод тавтай морилно уу. Шанхай бол Хятадын өөрчлөлт нээлт, хөгжил дэвшлийн дүр төрх, орчин үед Хятад улс дэлхий нийттэй хэрхэн харилцаж ирснийг харуулах бүс юм. Энэ удаагийн айлчлалаар таныг Шанхай хот, Хятад улстай илүү сайн танилцахыг хүсэж байна. Гэргий бид хоёр Юй-Юань цэцэрлэгт ерөнхийлөгч та болон таны гэргийг хүлээн авч буй маань Хятадын цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэн, Хятадын уламжлалт соёлыг танилцуулахыг зорьсон юм. Соёл урлагийн хэлбэр өөр ч хүмүүст өгөх сэтгэгдэл нь адил байдаг. Янз бүрийн соёл нийцтэй хөгжиж болдог. Хятад, Франц өрнө дорнын хоёр том соёл иргэншлийн төлөөллийн хувьд харилцан хүндэтгэж, санал бодол, туршлагаа солилцон, хамтдаа урагшлах ёстой гэжээ.

Макрон: Ши Жиньпин даргын Олон улсын импортын экспогийн нээлтэд хэлсэн үг надад гүн сэтгэгдэл төрүүллээ. Францын тал Хятад улсыг илүү нээлттэй болж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулах, харилцан ашигтай хамтдаа хөгжихийг сайшаан дэмжиж байна. Хятадын олон улсын импортын 2-р экспо амжилттай өндөрлөхийг ерөөе. Шанхай бол гайхамшигтай хот юм. Эндээс би Хятадын нээлттэй ирээдүйг харлаа. Франц, Хятад хоёр улс агуу соёл иргэншилтэй, аль аль нь янз бүрийн соёл иргэншил хоорондын туршлага солилцохыг санаачилдаг билээ. Энэ удаагийн айлчлал маань бүрэн дүүрэн амжилттай болж, Франц, Хятадын харилцааны хөгжилд шинэ агуулга нэмэрлэхийг хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ