Ли Кэчян, Чан-Оча нар сэтгүүлчидтэй уулзав

2019-11-06 10:52:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 5-нд Бангкокийн ерөнхий сайдын ордонд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Тайландын ерөнхий сайд Чан-Оча нар сэтгүүлчидтэй уулзав.

Хоёр орны ерөнхий сайд Хятад, Тайландын хамтын ажиллагааны шинэ үр дүнг өндрөөр үнэлжээ. Ли Кэчян: Тайланд бол Хятадын эрх тэгш, харилцан ашигтай ажилладаг сайн найз, сайн түнш юм. Хоёр тал давуу талаа харилцан нөхөх, хамтын ажиллагааны нөөц ихтэй. Хоёр талын хамтын ажиллагаа Чао Фраяа мөрөнд аялж буй усан онгоц мэт, хамтдаа хүчин зүтгэж байж, холыг зорино. Бид Тайландын хамт найрсаг хөршийн харилцаагаа гүнзгийрүүлж, өрсөлдөөн сорилтыг шийдвэрлэн, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэхэд бэлэн байна гэжээ.

Дэд бүтцээр холбох хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүсийн байгуулалт ба Тайландын "Зүүн нутгийн эдийн засгийн хонгил"-ыг сайтар холбоно. Хятад, Тайландын төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэж, эдийн засаг, худалдаа, цахим худалдаа, ухаалаг хот, хууль сахиулах аюулгүй байдал зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлэв. Мөн ядуурлыг бууруулах, хөгжил зэрэг сэдвээр солилцоо өрнүүлж, туршлагаа хуваалцан, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ