Хятад, Германы хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломж хайж байна

2019-11-06 10:56:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

11-р сарын 5-нд Шанхай хотод Хятадын олон улсын импортын 2-р экспо нээгдлээ. Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас ирүүлсэн мэдээллээр, энэ жил Германы 205 компани тус экспод оролцож байна. ХБНГУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Зүүн Азийн асуудал эрхэлсэн газрын дарга Вера Филиппс хэлэхдээ: Тус экспод оролцох Германы компаниуд экспогийн индрийг сайтар ашиглаж, шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ идэвхтэй сурталчилна. Энэ удаагийн экспогоор дамжуулж Германы аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийг илүү сайн ойлгож, зах зээлд нь нэвтэрнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. Энэ тухай ХТРТ-ээс Германд суугаа сэтгүүлч Руань Жявэний ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Вера Филиппс: Аж ахуйн нэгжүүдийн хувьд, тус экспо харилцаа холбоо тогтоох, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй арга зам мөн гэжээ.
"Хятадын Олон улсын импортын экспо дэлхийн хэмжээний импортын сэдэвтэй үндэсний хэмжээний анхны экспо гэдгээрээ онцлог юм. Бидний үзэж байгаагаар, тус экспо гадаадын бизнес эрхлэгчид Хятадын зах зээлд нэвтрэх, нэгдэх боломжийг бүрдүүлж өглөө. Герман бол Хятадын Европ тив дэх хамгийн чухал худалдааны түнш. Хятад улс ч Германы Ази тив дэх эдийн засгийн анхны түнш юм. Одоогийн байдлаар Хятад улс гурван жил дараалан Германы хамгийн том худалдааны түнш боллоо. Иймээс энэ удаагийн экспо Хятад, Германы эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэхэд түлхэц өгнө."
Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар, Хятад улс Германы аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт хийхэд таатай орны эхний гуравт орсоор иржээ. Энэ жилийн экспод оролцсон Германы аж ахуйн нэгжүүдийн тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 20 орчим хувиар нэмэгдсэн байна. Тэрээр: Анхдугаар экспог амжилттай зохион явуулснаар Германы эдийн засгийн салбарынханд эерэг дохио өгсөн юм гэжээ.
"Өнгөрсөн жилийн экспод Германы бүтээгдэхүүн, технологийг Хятадын хэрэглэгч, компаниуд өргөнөөр хүлээн зөвшөөрч, эрэлт хэрэгцээ асар их нэмэгдсэнийг олж мэдээд баяртай байна. Энэ жил Германы үзэсгэлэнд оролцсон аж ахуйн нэгжүүд дэлхийд алдартай, Хятадын зах зээлд олон жилийн турш бизнес эрхэлсэн томоохон аж ахуйн нэгжүүд дангаараа лангуу байрлуулсан, зарим жижиг дунд аж ахуйн нэгжүүд Германы 8-р үзэсгэлэнгийн танхимд төвлөрч, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнийг хялбархан олж харах боломж бүрдүүлсэн."
Германы компаниудын 99 хувь нь жижиг, дунд аж ахуйн нэгжид хамрагддаг бөгөөд эдгээрийн ихэнх нь дэлхийд тэргүүлэх салбар компаниуд бөгөөд нэг ёсондоо "үл үзэгдэгч аваргууд", энэ нь Германы эдийн засгийн тулгуур хүчин гэдгийг онцлох ёстой. Тэдний хувьд экспо бол Хятадын зах зээлийг туршиж үзэх, талуудтай нүүр тулан уулзах сайхан боломж бөгөөд энэ нь тэдэнд байр сууриа олоход тусалдаг."Нээлттэй инновац, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх” зорилготой импортын 2-р экспо дэлхийн бизнес эрхлэх боломжийг улам нэмэгдүүлж, эдийн засгийн даяаршилд шинэ түлхэц болно гэдгийг итгэж байна гэж тэрээр онцолжээ.
"Өөрийгөө харуулахаас гадна, худалдааны бодлого, бизнесийн орчин зэрэг форумыг хамарсан экспогийн ерөнхий байдалд бидихээхэн анхаарал хандуулж байна. Энэ нь газар дээр нь солилцоо хийх ховор боломж бөгөөд тулгарч буй сорилт бэрхшээлийг цаашид сайтар ойлгох, хэрхэн шийдвэрлэх, хоёр талын харилцаа холбоог илүү сайн бэхжүүлэхэд бидэнд тусална. Германы компаниуд прагматик зарчмыг баримталж, хөрөнгө оруулалт ба үр өгөөжтэй болох эсэхийг илүү анхаарч буйг бодолцсоны улмаас бид үзэсгэлэн өндөрлөсний дараа,экспод оролцсон аж ахуйн нэгжүүдтэй энэ удаагийн экспогийн талаар үнэлгээ өгч, Хятад, Германы хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх олон боломжийг эрэлхийлэх болно гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ