Кофены машины зах зээлд эртхэн орохыг хүсэж байна

2019-11-06 11:01:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд Шанхайд Хятадын олон улсын импортын 2-р экспо нээлтээ хийлээ. Тус экспод Туркийн гадаадтай эдийн засгаар харилцах комиссын Турк, Хятадын зөвлөлийн дарга Мурат Колбасиолны анхаарлыг хамгийн их татаж байлаа. Ноднин болсон импортын анхдугаар экспод тэрээр Туркийг төлөөлөн Suning компанитай 500 сая еврогийн худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэ жил Мурат Колбаси хоёр дахь удаагаа импортын экспод оролцож байна. Тэрээр энэ жил ямар төлөвлөгөөтэй байгаа бол?

Мурат Колбаси Туркийн гадаадтай эдийн засгаар харилцах комиссын Турк, Хятадын зөвлөлийн дарга бөгөөд Туркийн гэр ахуй цахилгаан хэрэгслийн Arzum компанийн ТУЗ-ийн дарга юм. Тэрээр 1988 оноос тус компанид ажиллаж эхэлснээс хойш, 30 гаруй жил хүчин зүтгэж,тус компаний гол удирдагчийн нэгболжээ. Мурат Колбасийн хэлснээр, энэ гучаад жил тэдний компани Хятад улстай зэрэг хөгжсөн байна. 1992 оноос эхлэн, тэрээр жил бүрийн 4, 10-р сард Гуанжөүд болдог Хятадын экспорт импортын экспогоролцдог байжээ. Мурат Колбаси: Урт удаан түүхтэй Гуанжөүгийн үзэсгэлэн худалдаа бол Хятадын экспортын чиглэлийг тодорхойлдог үйл ажиллагаа юм. Харин импортын экспо огт өөр зүйл юм гэжээ.

"Шанхайн импортын экспо үүнээс шал өөр юм. Шанхайн импортын 2-р экспо болж байна. Үнэндээ импортын экспо бол Хятадын санаачлан хэрэгжүүлж байгаа ‘Бүс ба зам’-ын бүтээн байгуулалтын бүтээгдэхүүн юм."

Мурат Колбаси: "Бүс ба зам" санаачлагыг дэвшүүлснээс хойш, Хятад улс дэлхий дахинд бүтээгдэхүүнээ экспортлохын зэрэгцээ дэлхий дахинд зах зээлээ нээж өгч байна. Дэлхийн брэнд болох гэсэн ямарваа аж ахуйн нэгж Хятадын 1.4 тэрбум хүн амтай том зах зээлийг яасан ч орхихгүй. Гэвч Хятадын зах зээлд орох явдал тийм амар юм биш. Үүний тулд Хятадын зах зээлийг гүнзгий ойлгох хэрэгтэй. Иймээс би ойрын үед Хятадад байнга ирж, импортын экспод оролцсоор байх болно гэжээ. Үнэндээ Мурат Колбаси Хятададүргэлж ирдэг учраас Хятадын зах зээлийн талаар гүнзгийойлголттой болж, энэ талаар төлөвлөгөөгөө боловсруулаад байгаа юм. Хятадын кофены борлуулалт тасралтгүй нэмэгдэхийн хэрээр, Туркийн кофе Хятадын зах зээлд орох боломжтойг тэр олж харсан байлаа.

"Хятадын хэрэглэгчид,ялангуяа Хятадын кофены сүлжээ дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулахыг бид хүсэж байна. Хятадууд гэртээ кофег маш бага хэрэглэдэг, бүгд гадуур уудаг болохыг бид олж мэдсэн. Иймээс бид кофены сүлжээ дэлгүүрүүдтэй хамтран ажиллах нь чухал юм."

Мурат Колбаси: 2017 оны өвөл, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн Arzum компани кофены сүлжээ дэлгүүр болох Старбакстай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Туркийн нутагт байгаа бүх Старбакс дэлгүүр Arzum компанийн кофены машныг хэрэглэдэг. Энэ онд бид дээрх загвараа дэлхийн бусад оронд түгээхийг хүсэж байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Arzum компани удалгүй арван улс оронд байгаа Старбаксынбүх салбартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм байна.

Мурат Колбаси: Хятад зэрэг Дорно дахины зах зээлийн хэрэглэгчдийнхудалдан авах чадвар уламдээшилж байна. Хятад дахь экспортоо өргөжүүлье гэвэл Дорно дахины зах зээлийг гүнзгий ойлгох хэрэгтэй. Дорно дахины зах зээл тийм ч алс хол биш. Импортын экспошиг иймэрхүү индрээр дамжин дорнын зах зээлийг ойлгож, амжилтад хүрэхийг Мурат Колбаси санал болгосон байна.

Их уншсан

холбоотой мэдээ