70 жилийн хөгжлийн ололт амжилтыг үнэлж байна

2019-11-06 15:51:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: Олон улсын эдийн засгийн Хуанчяогийн 2-р форумын "Хятад улсын 70 жилийн хөгжил ба хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц" салбар уулзалт 5-нд Шанхайд болж, уулзалтад оролцсон гадаадын улс төрчид ба тинк танкийн зүтгэлтнүүд Хятадын 70 жилийн хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэллээ.

Их Британийн Лондонгийн улс төр, эдийн засгийн дээд сургуулийн Ази судлалын төвийн ахлах судлаач Мартин Жак: Урьд нь хүмүүс Хятадын талаар мэдээлэл багатай, буруу ойлголттой байсан бол өдгөө Хятад улс нээлттэй байдлаа тасралтгүй өргөжүүлэхийн хэрээр хүмүүс Хятадын үнэн бодит байдлыг улам ойлгох болсон. 21-р зуун бол Хятадын зуун, Хятадын эдийн засгийн түргэн хөгжил, нээлттэй байдлын үр шимээр Хятадын соёл иргэншил, дүрэм тогтолцоог дэлхий нийтээрээ ойлгох болсон. Орчин үеийн бүтээн байгуулалт олон талтай юм. Хятадын өвөрмөц хөгжлийн загвараас дэлхийн орнууд суралцах ёстой гэжээ.

Салбар уулзалтыг Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба зохион байгуулж, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи гардан хийж, 100 гаруй улс орон, бүс нутгийн тинк танк, хэвлэл мэдээллийн 400 гаруй хүн оролцсон байна.

Их уншсан

холбоотой мэдээ