МУ-аас БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулын газрын нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо

2019-11-06 21:54:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Монгол Улсын УИХ-ын 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталсны дагуу МУ-аас БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулын газрын нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Шанхай хотод Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандүн, Фүжянь, Жэжян, Аньхуй, Жянсү зэрэг мужуудад ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйл ажиллагааг түргэн шуурхай хүргэх, МУ-д жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих Хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэж байгаа юм. Түүнчлэн Монгол улсыг сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах зорилгоор соёл, урлаг, хүмүүнлэгийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд идэвхтэй оролцох, Шанхай хотын банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайтар судалж, Монголын компани, аж ахуйн нэгжүүдэд олон улсын зах зээлд хувьцаа, IPOгаргахад дэмжлэг үзүүлэх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Их уншсан

холбоотой мэдээ