Азийн тинк танкийн солилцоо, хамтын ажиллагааны сүлжээ байгуулах тухай үйл ажиллагааны төлөвлөгөө санаачлав

2019-11-07 15:42:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ-ийн мэдээ: 11-р сарын 5-6-нд Шанхай хотноо "Хятадын 70 жилийн хөгжил, хүн төрөлхтний хамтын цогц" сэдэвт форум зохиогдож, Хятад болон дэлхийн улс орнуудын 200 гаруй тинк танк, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов. Хуралд оролцсон эрдэмтэн судлаачид Хятадын хөгжлийн 70 жилийн туршлага, түүний дэлхийн хөгжилд оруулсан хувь нэмэр зэрэг талаар санал бодлоо солилцож, талуудын хүн хөтөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах арга хэлбэрийн талаар зөвшилцөн, нийтлэг ойлголтод хүрчээ. Гадаад дотоодын 20 гаруй тинк танк хамтран форумын үеэр "Азийн тинк танкийн солилцоо, хамтын ажиллагааны сүлжээ байгуулах тухай үйл ажиллагааны төлөвлөгөө"-ийг санаачлан, Азийн бүс, дэлхийн бус нутаг хоорондын тинк танк хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, Азийн хувь заяаны хамтын цогц байгуулан, дэлхийн нээлттэй эдийн засгийн байгуулалтад илүү их оюуны дэмжлэг үзүүлэхийг зорьсон байна.

"Үйл ажиллагааны төлөвлөгөө" санаачилга нээлттэй, эрх тэгш, ажил хэрэгч, хамтдаа хөгжих үзэл баримтлалаар Азийн тинк танкийн бүсийн хамтын ажиллагаа, Азийн асуудлаарх судалгаа өрнүүлэх болно.

Тус төлөвлөгөөг Хятадын Нийгмийн ШУА зэрэг Хятадын 9 танк тинк, Афганистаны сан, Азарбайжаны эдийн засаг, нийгмийн хөгжлийн төв зэрэг гадаадын 10 тинк танктай хамтран санаачилсан байна.

Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ